Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга О.Чулуунбилэгийг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа зочноор урилаа.
-Бид хөгжиж байна уу. Залуу хүний хувьд Монгол Улсын хөгжлийг ямар өнцгөөс нь харж байна вэ. Мэдээж өөрийн гэсэн харах өнцөг, тусгал танд бий байх?
-Энэ дэлхий дээр огт хөгжихгүй улс үндэстэн гэж байхгүй байх. Хэрвээ огт хөгжихгүй байвал тусгаар тогтнох боломжгүй цаг үе болох даяаршилын үед бид амьдарч байна. Манай улсын хувьд статистик дүнгээс харахаар харьцангуй хурдан явагдаж байна. Барууны орнуудад сүүлийн 200 жилийн урт хугацаанд бий болсон хөгжлийн суурь манайд хамаагүй хурдтай өрнөж, үндсэн сууриуд нь тавигдаад явж байна.
-Энэхүү хөгжлийн хурд олон нийтэд хэр хүртээлтэй байна вэ. Тэднийг хамарч чадаж байна уу?
-Энэ тохиолдолд манайх эсрэгээрээ байгаа. Хөгжлийн үр шим, үр дүн хэнд илүү тусч байна вэ гэхээр цөөхөн хэсэг бүлэг хүмүүст хүрч байгаа нь манай нийгмийн гол алдаа болоод байна. Олонхийн амьдрал статистик тоо шигээ хурдан хөгжихгүй байгаа. Тиймээс Монгол Улсыг хөгжихгүй байгаа мэт мэдрэмж олон нийтэд байгаад байна шүү дээ.
-Ард түмэндээ очихгүй, цөөнхөд хүрээд байгаа хөгжлийн гажуудлын шалтгаан нь юу байна вэ?
-Нэлээд хэдэн зүйлээс шалтгаалж байна. Тодруулбал, бид шилжилтийн нийгэмд амьдарч байна. Нэг нийгмээс шинэ нийгэм рүү шилжиж байна. Энэ тохиолдолд хамгийн том, удаан хугацаанд шинэчлэгддэг зүйл нь хүний оюун санаа юм. Байшин, барилга, гар утас, машин гэх мэт зүйлээр дэлхийн жишигт бид хүрсэн.
Хэрэглээний хөгжил бол байна. Харин оюун санааны хөгжил өөрчлөлт үнэхээр удаан байна. Энэ нь манай боловсролын шинэчлэл маш удаан явагдаж байгаатай холбоотой. Боловсрол нь хүн бүрийн амьдрал хөгжилд нөлөөлж байдаг.
Тиймээс боловсролын шинэчлэлийг сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Хэчнээн хүн бичиг үсэгтэй байна вэ, хэр олон их, дээд сургуультай вэ гэдгээр харвал сайн байж болох ч боловсролын чанарын асуудал байхгүй. Орчин үеийн нийгэмд байдаг боловсролын дэд бүтэц гэдэг ойлголт манайд даанч байдаггүй. Үүнийг суулгахгүйгээр хүн бүрт хүртээмжтэй байх хөгжлийн асуудлыг ярих нь хэцүү юм.
Бүрэн дунд боловсрол харьцангуй боломжийн. Хамгийн хоцрогдсон хэсэг нь их, дээд сургуулийн боловсрол байна. Тооны хувьд өндөр хэрнээ чанар талаасаа үнэхээр учир дутагдалтай. Тэр дундаа нийгмийн ухааны салбар илүүтэй хоцрогдоод байна. Дэлхий нийтэд их, дээд сургуулийн боловсролын дэд бүтцийн цөмийг Их дээд сургуулиуд дээрээ түшиглэж хийдэг.
Боловсролын салбарт зарцуулж буй гол хөрөнгө оруулалтууд тийшээ цутгаж, судалгааны тинк танк буюу бодлогын хүрээлэнгүүд ажиллаж, нийгмээ чирж явах хүний нөөцийн арми бэлтгэгдэж, шинэ нийгмийн үндсэн харилцааг тодорхойлдог соёлуудын үндэс их дээд сургуулиудаас л нийгэмд түгж байдаг. Харамсалтай нь Монголын их дээд сургуулиудыг боловсролын дэд бүтцийн цөм биш дунд сургуулиудаа л тэгж хараад тэндээ шинэчлэл хийх гэж 20 жил оролдсон юм болов уу даа гэж хардаг.
-Их дээд сургуулийн чанаргүй гэдэгт санал нэгдэж байна. Тоо нь хэтэрхий их болчихлоо?
-Ийм олон тоотой байна гэдэг чинь сайн талаар нь харвал хэрэгцээ их байгаагийн илрэл. Боловсролтой болъё гэсэн монголчуудын маш эрэлт их байна. Тэгэхээр нийлүүлэлт дагаж нэмэгдэж олон сургууль бий болсон гэсэн үг. Зарим хүмүүсийн ярьдаг шиг тоог нь цөөлчихөөр сайжирна гэж боддоггүй.
Нэгд, хүний сурах үндсэн эрхийг тоо квотоор хязгаар тогтоож болохгүй, хоёрт, Засгийн газар ажлын байрыг ирээдүйд олноор буй болгоно гэж тооцож буй салбар мэргэжилтэн бэлтгэхэд хөнгөлөлтийн системийг л бодож олох ёстой. Монголд ойрын 30 жилдээ топ тэр салбар нь уул уурхайн үйлдвэрлэл байх болов уу.
-Сэдвээсээ жаахан хазайя. Нам дагаж албан тушаалд хүрэх гэсэн хүсэлтэй залуус олширчээ. Хэт их намчирхдаг, үзэл суртлын үе нь ирчихсэн юм болов уу гэж боддог. Та энэ байдлыг анзаарч байна уу?
-Анзааралгүй яахав. Төрийн оролцоо хэт их байгаа учраас ийм нөхцөл байдал үүсч байгаа юм. Манайд 160 гаруй мянган төрийн албан хаагч байдаг. Тэгэхээр сонгуульд ялсан нам 160 гаруй мянган хүнийг ямар ч аргаар хамаагүй ажилд оруулах “онол”-ын боломжтой асар том ажил олгогч болоод хувирчихаж байна гэсэн үг.
Засгийн эрх авсаны дараа олон мянган гишүүд ажил олгохыг намаасаа шаарддаг, нэхдэг. Хатуу гишүүнчлэлтэй намууд гишүүдээ үлдэхийн тулд тэдний хүсэл сонирхлыг харгалзан үзэхээс өөр аргагүй байдалд ордог зовлонтой. Уул нь төрийн албан хаагчид 20 мянга болчихвол хүмүүсийн нам дагаж ажилтай болно гэсэн ойлголт багасна.
Илүү либериал бодлого явуулаад, төрийн эрх үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлээд эхлэвэл олон зүйл төрөөс, намаас хамааралгүй болоод ирэхээрээ төрд орох сонирхол эрс багасна. Энэ тогтолцооны гажуудлаасаа бид салах ёстой. Гэхдээ нэг зүйлийг зоригтойгоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг намаар ажиллаад явсан хүн тэр болгон удирдах ажилд ордоггүй л байхгүй юу.
-Яагаад вэ. Намын далбаан дор мандаад яваа олон л хүн байна шүү дээ?
-Намуудад нэг зовлон бий. Тэр нь фракцийн зарчим. Би ямар намын гишүүн бэ, ямар түүх, үзэл санаатай, үнэт зүйлтэй нам бэ гэдгийг мэдэх нь бүү хэл намынхаа дүрмийг ч уншиж үзээгүй нөхөр нэг даргыг дагаж яваад л албан тушаалд хүрчихдэг. Нийтлэг зовлон энэ л байна.
Даргынхаа далбаан дор намирч байгаад албан тушаалд орчихсон нөхдүүд өнөөдөр намынхаа байр хаана байдгийг, мөрийн хөтөлбөр юу болохыг асуугаад л явж байна. Ингэж ажиллах ёстой гэсэн зарчмын асуудал ярихаар нам биш тэр дарга намайг томилсон, даргынхаа төлөө л ажиллана гээд явж байгаа олон хүн байдаг. Хүний нөөцийн бодлого төв намаар дамжих чадахгүй байгаад бэрхшээл байна.
-Фракцийн зарчмаас манайх салж чадах уу. Салахад амархан байх гэж харагддаг?
-Онолын хувьд энэ дэлхий дээр фракцгүй нам гэж байхгүй. Фракц гэдэг нь өөрөө тухайн нам дотор альтернатив үзэл бодлыг тээж дотоод ардчилалын том соёлыг тээдэг. Хэрвээ даргын үзэл баримтлалыг шууд дагаад явбал тэр нам дарангуйллын нам шүү дээ.
Гэхдээ манайх шиг хатуу гишүүнчлэлтэй намд фракцийн бодлогыг бүх зүйлд дэмжих нь нэг бэрхшээлтэй тулгардаг нь намын гишүүдийг хэтэрхий их хуваадаг. Тиймээс фракцийг зохих төвшинд хэрхэн ажиллахыг намынхаа дүрэмд тодорхой суулгаж өгөх хэрэгтэй гэсэн хувийн итгэл үнэмшилтэй байдаг.
-Ардчилсан нам дотроо хамгийн олон жигүүр, фракцтай нь байх шүү?
-Аргагүй шүү дээ. Манайх чинь өөрөө олон намын нэгдэл. Ер нь туулах ёстой зүйлээ л туучаад явж байна. Магадгүй 10 жилийн дараа өөр болох байх.
-Сүүлийн үед намууд шинэчлэлийн талаар их ярих болж. Шинэчлэл гэдэг ойлголтыг илүү явцуу утгаар нь яриад байх шиг ээ?
-Нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудлыг улс төрийн намууд шийдэж байна уу гэвэл үгүй. Ийм байгаа болохоор хамгийн түрүүнд улс төрийн намуудад шинэчлэл хэрэгтэй байгаа юм. Улс төрийн нам нийгмийн менежментийг хийдэг үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа байчихаар иргэд, сонгогчид намуудад итгэхгүй байна л даа.
Яагаад намууд сул байна гэхээр хүний үр ашигтай бүтэц, зөв санхүүжилт, бүтэц, чадвартай нөөцийн гэсэн гурван төрлийн хомсдолд орсон байна. Манай АН дээр л гэхэд байгаа жаахан чадварлаг хүний нөөцөө фракциуд нь хуваагаад аваад явчихдаг.
Тухайн фракци өөрийнх нь авсан яам дээр тухайн чиглэлээр шилдэг мэргэжилтэн өөрсдөд нь биш өөр фракцид байгаа мэдсээр байж өөрийн сул хүнээ л тавьдаг. МАН ч Н.Энхбаярын үед бүр албан тушаалаа үнэлээд зарж байснаас бид сургамж авах ёстой.
-Гудамжинд жагсч олны танил болсных төлөө албан тушаал өгдөг гаж үзэгдэл манайд илүүтэй их байдаг. Үүнийг намуудын бодлогын гажуудал гэж ойлгож болох уу?
-Дэлхийн жишиг тийм байдаг. УИХ-ын гишүүн гэдэг бол мандаттай л жирийн иргэн байхгүй юу. Тэр хүн нийгмийн аль нэг хэсэг, бүлэг давхаргын төлөөлөл мөн. Тиймээс хууль тогтоох байгууллагад саналаа илэрхийлээд явах нь зөв. Тэдэнтэй холбоотой гардаг нийтлэг шүүмжлэл нь чадваргүй гэх шүүмж. Би энийг хувь гишүүнээс биш парламентаас өөрөөс нь хайх ёстой гэж хардаг. УИХ-ын гол сул тал нь байнгын хороод нь маш чадамжгүй.
Тухайн чиглэлийн байнгын хороон дээр хууль маш сайн хэлэлцэгдсэн байх ёстой. Тэгэхээр парламентыг хүчирхэг болгохын тулд байнгын хороогоо хүчирхэг болгох хэрэгтэй. Байнгын хороодуудад харьцангуй сайн хүний нөөцийг өгөх, эрх мэдлийг нь сайн зохицуулж өгөх шаардлагатай. Улмаар байнгын хороонд мөрдөх эрхийг нь хүртэл өгөх ёстой шүү дээ. Түүнээс хувь гишүүн юу ч ярьж ямар ч хууль санаачилж болно шүү дээ.
-Олны танил бол тэр хүний боловсрол, мэдлэгийн цар хүрээ хамаагүй гэсэн үг үү?
-Парламентад тэр хүнийг хүмүүс сонгочихсон бол заавал нэмэлт цензур тавиад байх шаардлагагүй. Харин тэр хүний хувийн ёс зүй өөрөө ямар байна вэ гэдэг тусдаа асуудал юм.
-Цөөхөн хүн амтай атлаа дэндүү олон яам, агентлагтай гэдэгт санал нийлэх үү. Өөрөөр хэлбэл, төрийн бүтэц данхайж байгаа хэрэг юм болов уу?
-Олдож байгаа нь үнэн. Манайх шиг жижиг улсад 9-12 яамд үйл ажиллагаа явуулахад яг болдог юм байна лээ. Ямар ч Засгийн газарт байх ёстой үндсэн таван яам байгаа. Тодруулбал, Гадаад харилцаа, Сангийн яам, Батлан хамгаалах, Боловсрол, Эрүүл мэнд гээд аль ч Засгийн газарт байх ёстой.
Харин үүн дээр бодлогын яамдууд нэмэгддэг. Мөн дангаараа Засгийн эрх авч чадаагүй хамтарч байгаа бол хамтрагч намынхаа бодлогыг оруулж тооцож бүтцээ гаргах ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын үед нэг нам, нэг эвсэлтэй хамтарч байна. Тэдгээр намуудад гол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгохын тулд тэр чиглэлийн яам бүтцийг байгуулж өгсөн байх. Гэхдээ энэ байдал цаашдаа бага багаар засагдаад л явна.
Мөн манай төр хэтэрхий их зүйлд оролцдог. Тэрийгээ гүйцэлдүүлэхийн тулд нэг яам, агентлагийг нэмж байгуулдаг. Тэгээд л улам данхайгаад байна. Төрийг зоригтойгоор либериалчлах юм бол яамд болон төрийн албаны тоо буурна. Би хувьдаа яамны дундаж мэргэжилтэнг их өрөвддөг.
2-3 том бодлогын судалгааг ганцаараа хариуцаад явж байдаг. Энэ их ажлыг нэг хүн яагаад ч барахгүй. Нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, халамжийн бодлогыг асуудлыг бүхэлд нь хариуцаж байна. Энэ хүн ажлаа үнэхээр барахгүй байгаа юм чинь салбарынх нь бодлого удааширч, харилцааны доголдолд орж тэр хэсгийнхэнтэйгээ үл ойлголцолд ордог.
Тиймээс салбаруудын бодлого гаргах, хэрэгжүүлэх, хянах ажлуудыг мэргэжлийн байгууллага, холбоододод нь хариуцуулаад өгчих хэрэгтэй. Ингээд хуваагаад өгчихөөр төрийн бүтэц зардал ч багасна. Төр зүгээр холбогч зохицуулагч болно.
Б.Пүрэвжав
Эх сурвалж: www.mminfo.mn

No comments:
Post a Comment