"Ерагtу.mn" хэмээх интернат хуудсын таләар уншигч та сонссон байх. Гэхдээ эндүүруузэй, энә бол улс төрийн нам биш. Ердөө л өөрчлөлтийг хүссэн, тэгсэн атлаа зәвгүй хүмүүст зориулсан интернат хуудас. Фэйсбүүк шиг твиттер шиг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх цахим урлан. Дэлхийн бусад улсад хэдийнэ дэлгэрсэн ЕрэгЪу-г Монголдоо нэвтрүүлэхээр зорьж буй залуу бол АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн магистр, судләач О.Чулуунбилэг. Өврийнх нь нзвтрүүлэхээр зорьж буй залуу бол АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн менежментийн магистр, судлаач О.Чулуунбилэг. Өөрийнх нь тодорхойлсноор "ерагtу.mn" хэмээх улс төрийн энэ
урлангаа албан ёсоор ирэх сарын 1-нд нээх юм. Гэхдээ энэ урланд нь зочлохоосоо өмнө залуу үеийн төлөөлөл өнөөгийн улс төрийг хэрхэн харж байгааг хамтдаа сонирхъё.
-Та "Улс төрийн зөвлөх, менежментийн холбоо" гэдэг Төрийн бүс байгууллага байгуулжээ. Мэдээж өөрийн тань сурч байгаа сургууль, эзэмших мэргэжилтэй чинь холбоотой байх. Энэ талаар эхлээд танилцуулна уу. Улс төрийн менежер гэдэг содон сонсогдож байна л даа?
-Миний сурч байгаа мэргэжил бол улс төрийн менежмент гээд мастерын программ. Төгсчихвөл улс төрийи менежер болно. Яг л эдийн засгийн салбарт маркетингийн менежер гэж байдаг шиг. Энэ бол шинэ мэргэжил л дээ. Дэлхийд хамгийн анх Жорж Вашингтоны их сургууль улс төрийн менежер бэлтгэж эхэлсэн юм билээ. Их сургуулийн тусгай хөтөлбөр болоод зэрэг олгодог болсноос хойш ердөө л арван жил өнгөрч байгаа юм байна. Харин манайд бол энэ чиглэлээр мэргэжилтэн бэлддэггүй. Миний мэдэж байгаагаар гадаадад ч ийм мэргэжил эзэмшсэн хүн байхгүй юм шиг байна. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмших гээд сурч байгаа юм чинь Монголдоо нэвтрүүлье гэж зорилоо. Тэгээд л судлаачидтай, Орос, Европ, Азид улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр сурдаг хэсэг найз нартайгаа хамтраад Төрийн бус байгууллага байгууллаа даа.
-Яг одоохондоо бол улс төрийн менежер гэдгийг бид пиарчид л гэж ойлгоод байгаа. Таны байгуулсан холбоо энә ойлголтыг өөрчилж чадах уу?
-Улс төрийн менежмент гэдэг өөрөө мэргэжлийн ойлголт. Ерөнхийдөө улс төрийн менежер хүн улс төрийн намууд дээр ажиллана. Намын менежмент нь юу байх юм, хөрөнгөө яаж босгох юм,үнэт зүйлээ яаж тодорхойлох юм, дотоод зохион байгуулалтаа яаж хийх юм гээд улс төрийн намын бүх л дотоод үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй байдаг юм байна.
-Нэг ёсондоо улс төрийн намын генсекүүдийн хийдэг ажил байна шүү дээ?
-Яг тиим. Одоогийн энэ намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нарын хийгээд ;байгааг мэргэшсэн менежер гүйцэтгэнэ гэсэн үг. Дээр нь улс төрийн менежер сонгууль удирддаг. Харин бидний тогтсон ойлголтоор бол улс төрийн менежер гэдгийг пиарчин гэж ойлгоод байгаа. Бүр хар, цагаан пиарчин гээд хуваачихсан. Ер нь бол улс төрд пиар гэдэг байдаг ойлголт. Гэхдээ энэ нь улс төрийн менежментийн салбар юм л даа. Пиар ярьж байгаа учир сонгууль дээр жишээ авъя. Улс төрийн менежерийг энэ үед бол "Сонгуулийг чи удирд, хоёрхон зүйлийг хөлслө" гэж байгаа юм.
-Хөлслөх хоёр зүйл нь...
-Хуульчийг хөлслө, пиарчныг хөлслө. Хуульч бол тодорхой. Харин пиарчныг хөлслөхдөө "Манай нам ийм мессежийг нийгмийн тэр хэсэгт хүргэмээр байна" гээд л захиалга өгчихдөг. Тэгээд л болоо. Улс төрийн сонгууль дээр ажиллах пиарчны үүрэг бол энэ байгаа юм. Гэтэл одоо пиарчид үндсэн энэ үүргээсээ халиад бүх л юм руу үсчээд байгаа юм. Улс төрийн менежерийн ажлыг хийгээд байна л даа. Уг нь пиарчин тодорхой тодорхой хэсэгт, ялангуяа олон нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан мес-сеж хүргэх ажлыг л хийдэг болохоос бүх зүйл рүү үсчээд байдаггүй. Үүний сөрөг үр дагавар манайд гарсан л даа. Менежер байхгүй учраас өнгөрсөн сонгуулиудад пиарчид бүгдийг хийсэн. Пиарчид гэж байгаа хумүүс нь харьцангуй туршлагатай. хувийн авьяас чадвартай байдаг боловч өөрийн ажлаас давсан юм хийгээд байхаар алдаа гаргадаг. Дээрээс нь цөөхүүлээ, мэргэжлийн бус байдаг учраас ёс зүйгүй үйлдэл их гаргадәг юм байна л даа. 2008 оны сонгуулийг бид бүгд санаж байгаа ш дээ. Ардын нам, Ардчилсан нам хоёрын ерөнхий пиарчин нь нэг хүн байсан. Өөрөөр хэлбэл өөрөө өөртэйгөө өрсөлдөх тухай юм ярьж байгаа байхгүй юу. Үр дүн нь яасан гэхээр нэг нам нь 1.5, нөгөө нь нэг сая төгрөг амласан. Энә чинь намуудын гэхээсээ илуү пиарчны л толгойноос гарсан санаа ш дээ. Өөрөө зугтаад алга болчихож байгәа юм. Үр дүнд ньтөр самрагдах хэмжээний санхүүгийн сонин байдалд орж байгаа байхгүй юу.
-Пиарчинд хүлээлгэх хариуцлага гэсэн дүрэм журам байхгүй юм чинь бас буруутгаад байх хэцүү юм. Жишээ нь өрсөлдөж байгаа хоёр намын аль нэгэнд л ажилла гэж пиарчинд тулгах хэцүү шүү дээ. Намууд нь өөрсдөө зөвшөөрөөд явж байхад?
-Хариуцлагыг мэргэжлийн бус хүн хүлээдэггүй л байхгүй юу. Тэгээд л яваад өгдөг. Гэтэл улс төрийн менежер гэдэг бол мэргэжлийн ажил учраас хариуцлагаа хүлээгээд явдаг. Хэзээ ч тэгж хоёр намд ажиллаж ёс зүйгүй юм гаргахгүй. Үүнийг л нэн яаралтай Монголдоо эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Миний энэ байгуулсан холбоо маань шинэ юм биш л дээ. Америкийн улс төрийн зөвлөхүүдийн холбоо гэж байдаг. Тэр байгууллагатай холбоо тогтоогоод, бүтцийг нь ерөнхийдөө дуурайгаад явж байгаа. Тэр холбоо мэргэжлийнх учраас менежерүүдийг бэлтгэдэг, тусгай сургалт явуулаад сертификат олгодог. Ингээд л зогсчихдоггүй юм байна. Улс төрийн менежерийн ёс зүйн код баталчихсан. Үүгээрээ эргээд хянадаг юм байна. Одоо манай дээр гараад байгаа үзэгдлүүдийгтэр ёс зүйн кодоороо аль хэдийнэ хязгаарлаад өгчхөж. Нэг сонгууль дээр хоёр намд зэрэг ажиллахгүй, хахууль авахгүй, хүнийг гүтгэхгүй гээд бидний хэлээд байгаа хар пиар гэдэг юмыг хязгаарлачихдаг. Гэтэл манайд болохоор бараг л хар пиарчин гэдэг хууль ёсны байх зүйл юм шиг л үзэх юм. Бараг би хар пиарчин гээд зарлавал илүү их ажил олдог юм шиг байгаа юм. Улс төрийн менежер гэдэг ойлголтыг нэвтрүүлээд эхэлбэл энэ бүхэн ёс зүйн кодоороо шахагдаад алга болох байх.
-Сонсоход бол их л гоё байна. Харин яг хэзээнээс хэрэгжиж эхлэх бол?
-Энә намраасл эхлэх байх. Одоохондоо дөнгөж л байгуулагдаад тамга тэмдгээ авах хэмжээнд үйл ажиллагаагаа эхэлж байгаа. Бодож байгаа зүйл их байна аа. Улс төрчдийг илуү мэргэшээд түүгээрээ сонгогчдын саналыг татдаг байгаасай гэж жишээ нь би хүсч байгаа юм. Улстөрчид өөрсдөө нийгэмд өөрчлөлт хийх ёстой л доо. Энд зориуд нэг зүйлийг тодруулахад мэргэшсэн улс төрч гэдэг маань олон жил улс төрд явсан гэдгээр хэмжигдэхгүй. Одоогийн улстөрчдөд сэтгэл нь бол байгаа юм. Харамсалтай нь арга барил нь хоцрогдоод байна. Одоогийн 50-иас дээш намын лидерүүдийн залуу үе нь социализмын үед өнгөрчихсөн, нийгмийн сайн сайхны төлөө явъя гэсэн хусэл нь хичнээн байвч боловсрол нь өнөө үеийн тулгамдаж байгаа арга замыг шийдвэрлэхэд арай л тохирохгүй байна уу гэж хардаг юм.
-Хэдийгээр энэ нь цаг хугацаагаар хэмжигдэхгүй ч гэсэн хуучирчихлаа, энийг улс төрөөс зайлуулъя гэж бас болохгүй биз дээ?
-Ер нь онолын хувьд мэргэшсэн улстөрч болоход тэдэн жил хэрэгтэй гэдэг юм бол байхгүй. Тухайн асуудал дээрээ хэн илуү их мэргэшиж чадаж байна гэдгээр л хэмжигдэнэ шүү дээ. Өөрийн тэр мэргэшиж байгаа гэдэг салбарынхаа хүрээнд хэр их шинэ санаа гаргаж байгаа юм, ченж буюу дэвшилтэт өөрчлөлтийг хэр зэрэг авч ирж байна гэдгээрээ л энэ хүн хэр зэрэг мэргэшиж байна вэ гэдэг нь харагдана. Миний харж байгаагаар одоо л дөнгөж тэр мэргэшиж эхэлж байна. Жишээ нь хууль эрх зүйн талаа-саа Тэмүүжин гишүүнийг бол мэргэшсэн улстөрчийн хэмжээнд харж болж байгаа юм. Гэхдээ Тэмүүжин ухаантайдаа гэж байгаа юм биш. Цаг хугацаа л ингэж таарч байгаа юм. Түүнээс гадна боловсролын асуудлаар, эдийн засгаар, хүн ам зүйгээр, магадгүй үндэсний аюулгүй байдал геополитикоор ч юм уу мэргэшсэн улстөрч хэрэгтэй байна шүү дээ. Мэргэ-шээд илүү их өөрчлөлт авчирдаг, нийгмийг дагуулдаг, тэрнийх нь үр шимийг хүмүүс хүртдэг амьдрал илүү сайжирдаг тиим юм руу явахгүй бол манай улс төр илүү гуанзны улс төр рүү яваад байгаа юм.
-Гуанзны улс төр өө?
-Тиим, мэргэшээгүй учраас алсыг харахгүй, харахыг ч хүсэхгүй байгаа юм. Мэргэшээгүй учраас өглөө сэрээд л өөрт нь юу бодогдоно түүнийгээ яриад байх шиг харагддаг. Эсвэл хүмүүс юу ярьж байна тэрийг нь яриад унадаг. Бэлэн жишээ байна ш дээ, залуу гэж өөрсдийгөө тодорхойлдог улс төрч хоолны нэвтрүүлэгт ороод хоол бэлдээд сууж байгааг. Тэгээд ярьж байгаа нь ямар инээдтэй гээч. Би тойрогтоо тэдэн төгрөг оруулсан энэ тэр гэсэн л юм ярьж байгаа нь харагдддәг. Ийм хүнээс бид ямар шинэчлэл хүлээх юм бэ тиим үү. Харагдах байдлаасаа биологийн насны хувьд тэр залуу хүн байж болно оо. Арга барил нь аймаар хуучин байна. Нөгөө л нийгмийн бэлэн юм авахыг хүсдэг хэсэгтээ зориулж ярьж байна. Улам л тэднийгээ тэжээж, улам л олон болгоод. Уг нь залуу хүний хувьд нийгмийн идэвхтэй хэсгийг ихэсгэж, тэжээлгэдэг, бэлэн юм хүсэмжилдэг давхәргыг хумих талын юм хийх хэрэгтэй шүү дээ. Харамсалтай нь тэгдэггүй. Нэгдлийн даргын имижтэй улс төрчид бидэнд гологдоод байна гэдгийг ерөөсөө анзаарахгүй байх шиг байна. Өвсийг нь өгөөд, өвөлжөөг нь зааж өгөөд худгийг нь ухчихдаг нэгдлийн дарга шиг улстөрчид мэдээлэлтэй залуу үед гологдоод байна. Яахав, можаритар хувилбар сонгуулийн хуульд давамгайлах уед бол хэдэн жилдээ улс төрд байх юм биз дээ. Гэхдээ мэргэшсэн улстерч эндээс төрөх боломжгүй болчихоод байгаа юм л даа.
-Р.Амаржаргал гишүүний нэг хэлсэн үг санаанд орж байна. 'УИХ-д бүтээмж алга аа. Мэргэжлийн байнгын хороогоор хэлэлцэж хэлэлцэж оруулж ирсэн төслийг ойлгох ойлгохгүй нь хамаагүй бүх л гишүүн камер харахаараа үг хэлээд асуулт асуугаад цаг үрээд байх юм" гээд Р.Амаржаргал гишүүн бухимдаж байсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж байсан шиг санагдаж байна?
-Харин яг наадахь чинь л байхгүй юу. Парламентад эрүүл мэндээр мэргэшчихсэн ганц хоёр хүн нь саналаа хэлээд явахад л болох асуудал байхгүй юу. Тэр салбарынхаа асуудлыг санаачлаад оруулж ирдэг, хүмүүст тайлбарлаж чаддаг тиим л салбар салбарын хүнтэй болмоор байгаа юм л даа. Гарсан хууль эргээд салбарынхандаа гологддоггүй тиим л байх ёстой. Одоо бол мэргэшсэн байх гэдгийг огт хаяад аль бүлэглэлүүдэд оногдох вэ гэдгээр нь асуудалд хандаж байна Уучлаарай, Хууль зүйн байнгын хороог хар. Бат-Эрдэнэ гишүүнээс ямар шинэчлэл бид хүлээх юм. Тэр хүн бол харахад сайхан л гүндүүгүй эр хүн. Гэхдээ гүндүүгүй гэдгээр шалгуур тавьж болохгүй биз дээ. Сонгогчид өөр зүйлийгтаалдагболчих юм бол энә өөрчлөгдөнө л дөө.
-Гэхдээ Сонгуулийн хуульд мажоритар элемент илүү ороод иреэн тохиолдолд энэ бүхэн өөрчлөгдөж чадахгүй байх л даа. 24:52 гээд ерөнхийдөө тохирчихсон байгаа болохоор найдах хэцүү юм даа?
Тийм учраас бид үүний төлөө хүссэн хүсээгүй дуугарах хэрэгтэй болж байгаа юм. Илүү алсыг хардаг болохгүй бол жалгын гуанзны улс төр явахгүй нь ээ, та нар өөрсдөө нэгдлийн даргын дүрд тоглоод улс төрд удаан амьдрахгүй нь ээ гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй л дээ. Улстөрч болох гээд тэмүүлж байгаа зарим залуусыг хараад юу бодогддог гээч.
-Юу тэр вә?
-Тэд дэндүү гялгар байна.
-Гялгар аа, ямар сонин томъёолол вэ?
-Яахав, тэд мөнгөтэй, удамтай, худлаа үнэн ч гэсэн баруунд боловсрол эзэмшчихсэн байна. Тэгэхээр бух юмаараа гялгар байгаа биз дээ. Энэ бол буруу зүйл огтхон ч биш. Хәрин ганц л зүйл дээр буруу тооцоолол яваад байгаа нь анзаарагддаг. Тэд "надад мөнгө байгаа юм чинь би санал худалдаж аваад л улстөрд орчихно" гэж бодоод байвал эндүүрэл. Яахав нэг удаа гараад ирж болно оо. Гарах ч байх. Харин дараагийн удаа бол хүнд шүү дээ. Дөрвөн жилийн турш тойр-гоо тэжээх хэрэг гарна. Үр дүнд нь хэвийн явж байсан бизнесээ доголдолд оруулна.
-Одоогийн тогтолцоогоор наадахь чинь асуудал биш шүү дээ. Төрд гараад илүү ихийг олно гэсэн "хууль" байдаг юм биш үү?
-Сонгуульд цацсан мөнгөө буцааж олох хэдхэн арга л байгаа шүү дээ. Үгүй бол би бизнесээ доголдуулна. Эсвэл төрийг дээрэмдэнэ. Албан тушаал зарна, авлига авна.
Тодорхой бүлэглэл үүсгэж байгаад албан тушаал худалдана. Тендерт өөрийн хүмүүсийг ялуулна гэх жишээтэй. Тэгэхээр нөгөө залуу хүний хүсч байсан нийгмийг өөрчлөх ирмүүн хүсэл эрмэлзэл байхгүй болоод нөгөө системдээ уусна. Эсвэл нэг хэрэг илрэлт дээр намынхаа өмнөөс шоронд явах асуудал руу л явна. Бидний үеийнхнийг ийм ирээдүй хүлээж байна гэхээр харамсалтай байгаа биз дээ.
-Гэхдээ өөрийн тань бичсэн "Нүүрсний бүгд найрамдах улс" гэдэг нийтлэл дээр их гоё гаргалгаа байсан л даа. Ямар ч асуудалд зөв шийдэл байдаг аа гэж. Тэгвэл гаргалгаа нь юу юм бэ?
-Би тэр нийтлэлээ бичихдээ Латин Америкийн орнуудаас санаа авч бичсэн л дээ. Тэдэнд зориулсан Гадилын бугд найрамдах улс гээд улс төрийн хэллэг байдаг юм.
-Гадилын бүгд найрамдах улс гэдэг нь...
-Улс төрийнхөө шийдвэр гаргагчидтай том компаниуд нь хуйвалдаад Засгийн эрхээ авчихсан. Хүмүүсээ болохоор маш бага хөдөлмөрөөр ажиллуулдаг. Баялгаа гадагшаа экспортолж маш их орлого олдог тэр хэсгийг Гадилын бүгд найрамдах улс гээд байгаа юм. Үүний үр дүнд яадаг гэхээр улс нь хөгждөггүй. Хэсэг бүлэг хүн нь томроод байдаг. Ард түмэн нь сул дорой байдаг. Гэтэл улс нь аймаар баян. Нэг хүнд ногдох ДНБ маш өндөр. Тэгсэн хэрнээ иргэд нь маш ядуу. Нөгөө экспортоос олсон орлогыг хэдхэн хүн л авчихдаг юм байна. Тэр хэд нь завсар зайгүй ээлжлээл сонгуульд ялж байдаг. Хэн нь гарах нь ч хамаагүй байдаг байна л даа. Цаанаа ямар ч ялгаагүй, түрийвч нь нэг, Ардтүмнээ болохоор бэлэн мөнгөөр зодоод л... Сүүлдээ сонгогчид нь тэрэнд нь дасчихаад хэн их бэлэн мөнгө амалсанд нь, хэн их нийгмийн халамжамласанд нь саналаа өгч байдаг. Үр дүнг нь хар л даа. Боливи гаэд манай 21 мянга шиг мөнгө тараадаг улс л байна. Хүн өсөх биш өлсөж үхэхгүй, гэхдээ өсч дэвжихгүй яг тиим зомби маягтай байж байдаг. Сүүлдээ хүмүүс нь хар тамхинд орчихсон хүн шиг тэрийгээ нэхэж байдаг. Тэрийг амласан нь сонгуульд гарч ирдэг. Та нарыг ажилтай болгоё гээд нийгмийн дэвшил ярьсан хүн нь сонгогддоггүй. Манайх ийм байдал руу гулсч орох гээд байна. Ахиад 20 жил хүлээвэл ямар ч нэмэргүй болно. Дээрээс нь биднийг ийм байлгахыг хусдэг мөнхийн хөршүүд байна. Түүхий эдийн хавсарга улс болох бэлтгэлийг л улс төрчид хангаад байна л даа. Уг нь улс төрийн намууд эр зориг гаргаад сонгуулийн системээ өөрчлөх хэрэгтэй. Боливийн хоёрдугаар загвар болохгүйн тулд ийм эр зориг хэрэгтэй байгаа юм. Манайхан ч гэсэн тойргоо тэжээх тухай биш том харах хэрэгтэй болж байгаа юм. Монголд дөрвөн том шинэчлэл хэрэгтэй байна. Нэгдүгээрт боловсролын шинэчлэл хэрэгтэй байгаа юм. 1990 оны өмнө доктор байсан хүн маргааш нь дахиад л нөгөө цолоо хэрэглээд одоо хэр нь багшлаад л явж байгаа байхгүй юу.
-Яг энэ үзлээрээ ерагtу.mn байгуулсан байх нь ээ?
-Миний байгуулсан бас биш юм аа. Би зүгээр зохион байгуулалтад л оруулж байгаа юм. Яг үнэндээ бас л хулгайн юм. Ертөнц дээр шинэ юм бодоод олчихсонюмшигхудлааяриад яахав, Ер нь дэлхийн улс төрийн ихэнх нь онлайн. Амөрикийнх гэхэд л 75 хувь нь онлайн улс төр. Манайд ч бас тиим хандлага руу явж байна. Залуустай яриад л тэнд жагсч байна гэнэ үзэв үү гэхээр би зурагт үзэж амҗдаггүй ээ гэж байна. Тэгээд мэдээллээ яаж авч байна гэхээр интернэтээс гэж байна. Завгүй байна л даа. Цуглаан боллоо гэхэд л нэр бүхий 250-иад хүн л талбай дээр цугладаг ш дээ. Ямар ч сэдэвтэй жагсаал цуглаан болно тэд л байдаг. Уг нь тэнд ярьж байгаа юмыг дэмжиж байгаа хүмүүс байгаа л юм. Шинэчлэгдэх ёстой, байгаль орчноо хамгаалах ёстой гээд санал нийлэх юм зөндөө. Яагаад тэгвэл тэдэнтэй нэгдэхгүй байна, яагаад тэр хэдэн хүн л сондгой харагдаад байна гэхээр бусад нь завгүй байна. Нэг монгол дундаж цалинтай залуу хичнээн дэмжиж байвч ажпаа хаячихаад талбай дээр жагсаад байж болохгүй нь байна шүү дээ. Залуу хүнийхээ хувьд оролцмоор байдаг, Тэр боломжийг л хангаж өгч байгаа юм. Америкт ч ийм маягийн юм байдаг. Теарагtу гээд. Залуучуудын маш том хөдөлгөөн. Ихэвчлэн л онлайнаар үйл ажиллагаагаа явуулчихдаг, үзэл бодлоо илэрхийлчихлэг. Үүнийг л нэвтрүүлэх гэж байгаа юм. Нам бол биш, улс төр сонирхдог хэсэг бүлэгт зориулсан. Чи мэдээл үнэндээ энэ нь шаардлага хангахгүй байгаа шүү дээ. Орчин үеийн нийгмийг тэд ойлгохгүй байна ш дээ. Боловсролын салбарын том улстөрч хэрэгтэй байна. Оюун санааны том улстөрч хэрэгтэй байна. Болохгүй байна бүтэхгүй, байна гэхээр чигийг нь заагаад өгдөг тиим том удирдагч хэрэгтэй байна. Шашны маш том удирдагч хэрэгтэй байна. Энә чинь цаагуураа маш том улс төр ш дээ. Илуү монгол хәл руү оруулдаг, Дундад зууны үеийн мэргэ төлгө гэдэг юмнаас нь салгадаг байх хэрэгтэй. Шашныхаа хувьд шинэчлэгдэхгүй бол бид оюун санааны хувьд явахгүй байна ш дээ.
-Бас хэтэрхий олон бизнес эрхлэгч улс төрд ороод ирлээ?
-Онолын хувьд бол хэн ч улстөрч болно шүү дээ. Ер нь бол ямар ч нийгэмд олигархи байдаг юм байна. Олигархийн төмрийн хууль гээд байдаг. Харин ямар хэм хэмжээтэй байна вә гэдэгт л асуудал байгаа юм. Манайд бол олигархиуд нь төр, нам хоёроо удирдах хэмжээнд байгаад байгаа юм. Тиим учраас хүмүүс дургүйцээд байна. Яагаад олигархиуд байх ёстой хэм хэмжээнээсээ хэтэрчихэв ээ гэхээр намын санхүүжилт гэдэг юм руу орж байгаа юм. Хуучин бол ганцхан намтай, тэр нь өөрөө төр байлаа ш дээ. Яахав Ардын нам одоо ч гэсэн хагас төр, хагас нам л даа. Ардын нам асар том бүтэцтэй. Яг хуучныхаа бүтэцтэй. Сум бүрт баг бүрт үүр байгуулчихсан. Үндсэндээ төрийн хажууд давхар бүтэц байгууләад явж байгаа юм. Энэ нь яг төр шиг санхүүжилт шаардаад эхэлдэг юм байна. Тэр санхуүжилтийг Ардын намынхан яаж олдог вэ? Удирдах бүрэлдэхүүндээ дандаа бизнесмэнүүд, Төрийн өмчит компанийнхныг авчихсаны учир ердөө энэ л дээ. Мөнгийг нь аваад төрийн албан тушаалыг худалдаж байгаа байхгүй юу. Ингээд эхлэхээрээ өөрсдөө тэднийхээ барьцаанд ороод эхэлж байгаа юм. Одоо бол Ардын намыг би жишээ нь бие даасан бүтэц гэж харж чаддаггүй. Жишээ нь НАЗХ гээд мундаг мундаг юм хийгээд байгаа эалуус байна аа даә. АЗХ-ныхны дэргэд илүү ажиллаж байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ магадгүй долоо найман жилийн дараа дахиад нэг том луйврын хэрэг гарна ш дээ. Яагаад гэхээр баахан мөнгө төлөөд гараад ирсэн баагийнууд тэр мөнгөө буцааж авахын тулд ахиад л төрийг дээрэмдэнэ шүү дээ. Эсвэл нэг банк луйвардана, эсвэл төрийн өмчит уул уурхайн компанийг ч юм уу. Тэгнэ гэж муу амлаж байгаа юм биш. Гэхдээ яг тийм юм болох нөхцөл бүтцийг бүрдүүлээд байгаа. Үүнээс гарахын тулд санхүүжилтээ зөв шийддэг болох ёстой.
-АН-ыг би ч бас бие даасан бүтэц гэж харж чадахгүй л байна?
-АН яахав дээ төрд байх зарчим нь их шог ш дээ. Байдаг хэдэн хүн нь л байнга ээлжлээд орж байдаг. Үлдсэн хэсэг нь яадаг гэхээр мөнгөгүй. Тэгэхээр Ардын намтай зэрэгцээд байгуулагдсан бүтцээ тэжээж чаддаггүй байхгүй юу. Ардын намынхан төрийн албан тушаалыг зардаг бол АН-ынхан ялгаатай. Намын бүтцийг зардаг байхгүй юу. Намын ҮЗХ-г зарж байна. Би нэг баян нөхөр байлаа гэхэд ҮЗХ-г багцаар нь авчихдаг юм байна. Өөрийн кнопны залуучуудаа суулгачихаад мөнгийг нь өмнөөс нь төлөөд л. Ардын намынхан төрөөс төрсен олигархиуд, Ардчилсан намынхан намаас төрсөн гэдгээрээ ялгаатай юм байна. Сүүлдээ энэ хоёр маань нийлээд аль аль нь бие даасан байдлаа алдчихлаа. Олигархиудын буруу ч бас биш юм. Улс төрийн намууд санхүүжилтийн арга замаа шийдэхгүй бол өөрсдөө олигархийн ам руу гүйж ороод байна. Залуучууд бол мөнгөтэй олигархийн доор орж кнопчин болъё гэхээсээ илүү нийгэм рүү хандсан юм хийх хэрэгтэй.
-Залуучуудыг кнопчин битгий болооч ээ, өөрсдөө халуун тогоонд оролц гэсэн энэ үзлээрээ ерагtу.mn байгуулсан байх нь ээ?
zuv zuil yarijee. gexdee suul xeseg ni xaachaa ve
ReplyDeleteМаш зөв бодол.
ReplyDelete