Амгаланбаатарын
ГАНБААТАР | Оросоогийн ЧУЛУУНБИЛЭГ
Юуны өмнө энэхүү бэсрэг ном
нь шинжлэх ухааны онолын хүрээнд бичигдээгүй болно. Мөн зохиогчид монголын
улс төрийн орчны талаарх суурь судалгаа хийх зорилго агуулаагүй гэдгийг зориуд
онцлож байна. Харин улс төр судлалын шинжлэх ухааны улс төрийн менежментийн
салбар ухааны хүрээнд сонгуулийн технологийн тухай хялбаршуулсан сурах бичиг
болгон хэвлүүлж байна.
Улс төр судлал нь улс төрийн
менежмент, түүнд хэрэглэгдэж буй технологийг
хөндлөнгөөс судалдаг. Энэхүү бодлогын анализууд нь сонгуулийн стратеги
төлөвлөлтийн хүрээнд:· удирдах аргачлал,· мэргэжлийн ёс зүй,· шилдэг шийдэл, техникийн
шинэчлэл,· үйл ажиллагааны цар хүрээний
өөрчлөлт,· шинэ мэдлэг,· шийдвэр гаргагчдад нөлөөлөх
арга зүй гээд олон зүйл дээр улс төрчид, улс төрийн технологичид, менежерүүд,
зөвлөхүүдэд онолын гол чиглэл болж өгдөг билээ.Дээрх харилцааг үндэс болгож
бид энэхүү номыг монголын улс төрийн менежер, сонгуулийн стратегич, улс төрийн
олон нийтийн харилцааны зөвлөхүүд, иргэдийн санаачилга, хөдөлгөөн, төрийн бус
байгууллагын удирдлагуудад зориулан гаргалаа.Номын агуулгын хувьд бүх
түвшний сонгуулийн үед сонгуулийн менежментийг хэрхэн хийх технологийг улс
төрийн менежерийн ажлын дарааллаар тодорхойлж гаргахыг хичээлээ. Мөн шийдвэр
гаргагчдад нөлөөлөхийн тулд юуг анхаарах, зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх
талаар товч оруулсан учраас номыг сонгуулиас бусад үед ч ашиглах боломжтой юм.
Ингэснээр энэ номын уншигч хэн боловч сонгуулийн кампанит ажлын стратеги
тактикийг боловсруулж, сонгуульд ажиллах боломжтой болж байгаа юм.Ø Нэгдүгээр бүлэгт манайд шинээр буй болж байгаа Улс төрийн менежер хэмээх мэргэжлийн тухай ерөнхий ойлголт багтсан.
Улс төрийн менежер нь улс төрийн менежментийг хэрхэн хийдэг, ялангуяа
сонгуулийн үеэр үйл ажиллагааны ерөнхий хуваариа хэрхэн гаргах, ажил
үүргээ тодорхойлох болон мэргэжлийн ёс зүйн талаар өгүүлэх болно.Ø Хоёрдугаар бүлэгт тойргийн сонгогчдоо хэрхэн зөв тодорхойлох талаар өгүүлсэн болно. Сонгогчдоо зөв
тодорхойлох нь нэр дэвшигч, сонгуулийн менежер хоёрын эн түрүүнд хийх ёстой
үндсэн ажил юм. Тойргийн сонгогчдоо зөв тодорхойлсон эсэхээс тухайн нэр дэвшигчийн
ялалт, ялагдал шууд хамаарна. Өмнөх
сонгуулиудад нэр дэвшигчид тойргийн сонгогчдоо сайн судлаагүйгээс үүдэж буруу
зөрүү ярих, худал хоосон амлах, сөрөг имиж тогтоох, дэмий зүйлд цаг, мөнгөө
үрэх, хүмүүсийн үгэнд хэт автах, өөрийн багтайгаа болон намын гишүүд
дэмжигчидтэйгээ ойлголцож чадахгүй байх, өөртөө хэт итгэх эсвэл эсрэгээр
идэвхгүй болох зэрэг олон сөрөг үр дагавар ажиглагдаж байв. Үр дүнд нь тухайн
нэр дэвшигч сонгогчдод таалагдаагүйгээр барахгүй сонгогчид уулзалт цуглаанд
ирэхгүй цааргалах, намын гишүүд дэмжигчид нь нэр дэвшигчийн эсрэг ажиллах, бүр хөөж туух явдал дээрээ тулж байсан гашуун
туршлага бий. Тэгэхээр
энэ бүлэгт сонгуулийн менежер маань ялах стратегиэ боловсруулахдаа “Snapeshot”
буюу яг тухайн үеийн улс төрийн дүр зургийг хэрхэн тодорхойлж сонгогчдоо
ангилах аргачлал, судалгааг хэрхэн ашиглах, мэдээллийг яаж боловсруулах талаар
өгүүлнэ.Сонгуулийн менежерийн дараагийн хийх
зүйл бол өөрийн нэр дэвшигчийг ялалтад хүргэж чадах сонгогчдын бүлгийг олж
илрүүлэх явдал юм. Энэ талаар наймдугаар бүлэгт өгүүлэх болно. Бүх сонгогчдод
таалагдах гэж зүтгэх, тэднийг худалдан авах гэж оролдох, аль эсвэл олныг
хамарсан асар их зардал, хүн хүч шаардсан кампанит ажил явуулснаар ялалтанд
хүрнэ гэж боддог нь манай нэр дэвшигчид болон менежерүүдийн хамгийн том ноцтой
алдаа юм. Чухамдаа Та, танд байгаа
таны “хатуу санал” болох намын гишүүд,дэмжигчид дээр ямар
сонгогчдын бүлэглэл байснаар ялах вэгэдгээ тооцох ёстой. Тэд
хаана байдаг, юу хийдэг, мэдээлэл хэрхэнавдаг, насны бүлэглэл нь
ямар вэ гээд маш олон зүйлийг нэгтгэжзорилтот сонгогчдоо
тодорхойлдог. Тэгж чадвал ялалт таны гарторно. Гуравдугаар
бүлэгт: штабаа
хэрхэн байгуулах талаар зөвлөгөө зааварчилгааг тусгалаа. Хамгийн жижиг
загвараар штабт зайлшгүй байх ёстой бүтэц, ажил үүргүүдийг мөн орууллаа. Ер нь
штабын бүтэц ямар байх нь тухайн тойргийн онцлог, нэр дэвшигчийн санхүүгийн
чадавх, намын бүтэц гурваас нь шууд шалтгаалдаг. Сонгуулийн
үеэр нэр дэвшигчдийн штабд гардаг нийтлэг алдаа нь үйл ажиллагааны давхардал,
эрх мэдлийн буруу хуваарилалтаас үүддэг. Нэг ажлыг бөөнөөрөө овоорч хийдгээс
бусад ажлууд орхигдон, хариуцах эзэнгүй болж улмаар кампанит ажил доголдож
эхэлдэг. Ялангуяа нэр дэвшигч болон сонгуулийн менежерийг тойрсон идэвхтэй
хүмүүсийн бөөгнөрөл үүсэж удирдлагын мэдээллийн болон хяналтын үүрэг
саармагжсан тааруухан жишээ штаб бүхэнд тохиолдох гээд байдаг.Тухайлбал, сонгуулийн ид үед
нэр дэвшигчийг 20-30 хүн сул дагаж явдаг бөгөөд тэд “Та ялж байна, энэ удаа
найдвартай ялна, би тийм нууц зүйл мэдлээ, ингэсэн нь дээр, тийм зүйлд мөнгө
зарцуулахгүй бол ялагдах нь” гэх мэт
зөвлөх байдлаар шийдвэрт оролцож эхэлдэг нь маш аюултай. Ø Штабаа байгуулсны дараа хийх
ёстой ажлын тухай тус бүлгээс унших боломжтой. Энэ бүлэгт сурталчилгаагаа
хэрхэн төлөвлөх тухай асуудлыг багтаасан. Үүнд,
мессеж, уриа үг, логог хэрхэн боловсруулах, сонгогчдын ямар бүлэгт
чиглэх, түүнийг хэн, яаж тэдэнд хүргэх болон санал асуулга хийх аргачлалууд,
тараах материалд анхаарах зүйлс, хэрхэн төлөвлөгөө гаргах болон сонин
сэтгүүлийн бодлого ямар байх зэрэг сурталчилгааны стратеги боловсруулах ажлууд
багтсан.Ø Дөрөвдүгээр бүлэгт, хэвлэмэл материалыг хэрхэн
бэлдэх талаар зөвлөмж орсон. Бүлэгт
оршихуй эс оршихуй, зөв байрлал, хэвлэмэл сурталчилгааны хэлбэрүүд,
самбар, сонин сэтгүүл, тараах материалуудын тус бүрийн зорилтот сонгогчид,
хэлбэрүүдийн онцлог, давуу болон сул талууд, анхаарах зүйлс, зарим шилдэг
шийдлүүдийн талаар өгүүлсэн болно. Сонгуулийн менежерүүд маань энэ бүлгээс
хэвлэмэл материал бэлдэх арга зүйн мэдлэгтэй болох болно. Ø Тавдугаар бүлэг нь харилцааны элемент буюу манайхны нэрлэж
заншсанаар PR-ийн тухай өгүүлнэ. Энэ бүлэгт сайн PR мэргэжилтнийг ямар
шалгуураар авахаас эхлээд хэвлэмэл материал, төлбөрт болон төлбөрт бус
мэдээлэл, телевиз, радио, сонин, вэб сайт, хэвлэлийн ажилтан, харилцааны дотоод
сувгууд, зэрэг мэдээллийн сүлжээ болон брэнд үүсгэх тухай өгүүлсэн.Номын төгсгөл хэсэгт бүлгүүдэд өгүүлсэн сэдвийн
хүрээнд ашиглаж болох схем, материал, харилцах хаяг зэргийг товч оруулсан
бөгөөд гадаад орнуудын дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн Монголын
сонгуулиудад амжилттай болон сөрөг үр дагавар авчирсан түүхэн жишээ, баримт
хавсралтуудыг ч эндээс үзэх боломжтой юм.
No comments:
Post a Comment