Баянхошууны хуучин эцэс хэмээх газарт микробуснаас буугаад тэтгэврийн хоёр хөгшиний гэр хүрэх найман зуу гаруй метр замд нийтдээ гучин зургаан согтуу хүн, тортой архи бариад мөхөөлдөс долоосон хоёр жаал, газарт суугаад уйлах халамцуу эмэгтэйтэй тааралдав. Аавындаа ороод энэ тухай гайхан хэлвэл ээж маань огт тоосон шинжгүй сар бүрийн өдийд манай баянхошуунд хоёр өдөр эрүүл хүн огт олдохгүй гэдэг байгаа.
Судлаач хүний саваагүй зангаар ухаж асуувал хүний хөгжлийн 21000 төгрөг тараасны дараах хоёр өдөр гэр хорооллынхны амьдрал согтолтын мананд дайвалздаг болоод удаж байгаа гэнэ. Энэ согтолтын манан нь монгол хүний хөгжлийн сангийн цаашлаад байгалын баялгын бодит хүртээмжийн тод хэмжүүр биш гэж үү.
Өнөөдөр монгол орон хувь хүний эрх чөлөөн дээр суурилсан ардчилсан бүгд найрамдах улсаас байгалын баялаг эзэмшигч цөөн улс төр эдийн засгийн монопол олгархиудаар удирдуулсан нүүрсний бүгд найрамдах улс уруу маш хурдтай шилжиж байна. Уул нь ч олгархи гэдэг байж боломгүй чөтгөрийн зүйл биш л дээ. Хамгийн туйлширсан засаглалтай гэгдэх коммунист засаглалтай хойд солонгосын улс төрийн бүтэцэд гэхэд л олигархиуд байдгийг улс төр судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ер нь ямар ч улс төрийн систем эцэстээ ямар нэгэн түвшинд олигархтай холбогддог бөгөөд үүнийг олгирахийн төмрийн хууль гэж нэрлэдэг. Учир нь төр үргэлж хэн нэгний дэмжлэгийг авч түүний төлөө үйлчилж байдаг. Манай улс төрийн системийн эрсдэлтэй тал нь олгарихиудтай харилцах энгийн харилцаа бус тэднээр удирдуулсан тэдни төлөөх засаглал болж хувирсанд оршино.
Америк маягийн социализм хэмээн эх орныхоо татвар төлөгчиддөө адлуулдаг Аляскаас ирсэн оюутан хичээл дээр зовлонгоо тоочиж байнаа. Түүнийхээр бол сүүлийн арав гаруй жилд аль ч намаас ямар ч мундаг улс төрч гараад ард түмэндээ огт таалагдахаа больсон аж. Байгалын асар их баялагтай учраас жил бүр ард түмэндээ хишиг түгээдэг түүнийгээ хэрхэн нэмэх талаар улс төрчид нь уралдаж амлаад сонгуульд ялдаг боловч сонгогчид нь үргэлж мөнхийн улс төрчдөө муулаастай.
Шалтгаан нь баялагтай ард түмний огцом баяжна гэсэн хүлээлт түүнийг нь гүйцэлдүүлж эс чадах улс төрчдийнх нь бодит байдлын хоорондын зөрүүнээс үүдэлтэй улс төр нийгмийн сэтгэл зүйн хямрал гэгч зүйл ажээ. Энэ хямралыг хэрхэн хурдан даван туулах өөрчлөлтийн менежмент нь аляскчуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж бие дааж хөгжих боломжийг нь дэмжих төдийгүй түгээлтийн улс төрөөс татгалзсан шинэчлэл хийснээр улс төрчдийн нэр хүнд сэргэнэ хэмээн улс төрийн менежментийн мэргэжилтнүүд зөвлөжээ.
Харин монголын улс төрийн менежмент өнөөдөр түгээлтийн улс төрөөр дамжуулан сонгогчидын санал болон хүнийн нөөцийн дутагдалаа нөхөх аргаар явж байна. Гэвч энэ түгээлт нь өдөр ирэх бүр улс төрчдөөс илүү их төлбөрөөр өөрсдийгөө худалдан авахыг шаарддаг аймшигтай бүтэц юм. Монголын телевизээр эх орны хишгээ авах гэсэн иргэдийн банкны урт дараалал гарч байна. Шөнөжин дугаарлаад залхсан нэг залуухан эмэгтэй –Энэ хорин нэгхэн мянган төгрөгөөр чинь бид яаж амьдрахын бэ. Энэ томчууд болохоор дээгүүрээ тэрбумаар идэж байна. Нөгөө олон ордоо ашиглаад баяжуулаад өгнө гэсэн хаана байна далан зургаа гуай” хэмээн бухимдав. Хүмүүс дараа сар тавин мянга, гуравдах сар зуун мянгийг нэхэх бөгөөд тэд хэзээ ч сэтгэл ханахгүй. Яагаад гэвэл авсан ямар ч мөнгө нь “амьдралд нь хүрэлцэхгүй”. Шаардсан мөнгийг нь эс биелүүлсэн эрх баригчид өөрсдийнхөө эсрэг иргэний хөдөлгөөний тоог нэмээр нэмэх болно.
Тиймээс улс төрчид сонгогчдыг худалдан авах мөнгийг олохын тулд эрх мэдлээ ашиглан зарж болох бүгдийг зарж нийтийн баялгыг мөнгөтэй хэсэгт худалдаж байгаа төдийгүй буцаад тэдэндээ үйлчилсэн хууль тогтоомжийг үерийн ус шиг цутгаж байна. Байгалын баялаг асар ихээр илэрсэн боловч ардчилсан засаглал сул хөгжсөн оронд тогтсон ийм засаглалыг хулгайчдаар удирдуулсан засаглал буюу клептогархи /Kleptocracy/ хэмээн улс төрийн шинжлэх ухаанд тодорхойлдог. Одоо клепогархиуд эрх мэдлээ авч үлдэх санхүүжилт олохын тулд гурван гол зүйлийг зарж байна.
Юуны өмнө байгалын баялагтай орд газрын лицензийг худалдах эсвэл уурхайн үйл ажиллагаанаас олох санхүүжилт. Сүүлийн үеийн геополитикийн том судлаач гэгдэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд буй Парагх Ханнагийн тодорхойлсноор монголыг их гүрнүүд худалдан авах шинэ колоничлол ид өрнөж байна. Байгалын баялгаа гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах нь дэмжүүштэй боловч олсон ихэнх мөнгө нь түгээлтийн улс төрийн бохир бүтэц уруу шингэж улам бүр байгалын баялаг эзэмшигчдийнхээ хараат нүүрсний бүгд найрамдах улс болж нүүрсэнд хувь заяагаа даатгасан ард түмэн болох нь энэ санхүүжилтийн эцсийн үр дүн юм.
Хоёрдах суваг нь улс төрийн албан тушаалыг зарснаас олох санхүүжилт юм. Ер нь уул уурхайн баялаг нь монголын улс төрд хүчний шинэ хуваарилалтыг авчирч намуудын бүтэц үндсэндээ суларч нам дамжсан улс төр эдийн засгийн бүлэглэлүүд шинээр үүсжээ. Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг ёсоор сонгогчдод төлөх бүх төлбөрийг гаргаж буй гэдэг утгаараа шийдвэр гаргах эрх мэдэл намуудаас эдгээр бүлэглэлүүдэд шилжиж улс төрийн намын хариуцлага болон хүний нөөцийн систем үндсэндээ сүйрч байна. Намууд өөрийн хүний нөөцөө бүрдүүлэхдээ санхүүжилтээ олох нэг хэрэгсэл болгож албан тушаалыг мөнгөний хүчин зүйлээр шийдэж байгаа нь удахгүй лидерийн хомсдолд орох байдалд өөрсдийгөө чирж буй хэрэг юм.
Хуучин лидерүүд нь сонгуулийн тойргийн хороо, хэсгийн хорооны харьцангуй цөөн хүнд мөнгө төлөөд сонгогддог байсан намын сонгуулийн менежментийг одоогийн шинэ бүлэглэлүүд намын удирдах түвшний олонх албан тушаалыг худалдан авах замаар эрх мэдлээ бататгах ажлыг хийдэг юм.
Үр дүн нь намууд улс орны ирээдүйг өөрчилж чадах эсэхэд сонгогчдын итгэл улам суларсаар л.
Гуравдах гол санхүүжилт нь төрийн албан тушаалыг зарах замаар мөнгө босгох суваг ажээ. Энэ сувгийг дагаад тухайн бүлэглэлүүдийн гол хүний нөөц нь байрших бөгөөд нэгдүгээрт лидерүүдээ дагадаг дундчуудаа байршуулж хоолтой нь залгуулах хоёрдугаарт тэд нь доошоо шинэ хүн элсүүлж жижиг бүлгүүдийг төсөл тендер, төсвийн мөнгөөр санхүүжүүлэх юм. Чухам ийм аргачлал нь олон олон чадварлаг залуучуудад таалагдаж үзэл бодлынхоо эсрэг худалдагдах замаар эдийн засгийн дэмжлэгийг авдаг билээ.
Энэ бүхний үр дүнд монголын улс төрийн менежмент бүрэн дампуурах эрсдэл уруу орж байна. Гэхдээ болохгүй байна бүтэхгүй байна хэмээн хий орилох нь хэзээ ч зөв шийдлийг авчирдаггүй. Ямар ч асуудалд зөв шийдэл байдаг. Хэчнээн буруу явж байсан ч гэсэн түүнд хүрэх сонголт хийх эрхийг үлдээдэг нь ардчилсан нийгмийн бидэнд өгөх хамгийн том бэлэг билээ.
Нүүрсний бүгд найрамдах засаглалд амьдрахгүй байх одоогийн байгаа эрсдэлтэй орчинг сайжруулах тийм ӨӨРЧЛӨЛТ-ийг хийж чадах улс төрчдийг дэмжих нийгмийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй байна. Ийм өөрчлөлтийг хийж чадах улс төрчдийн зоригийг гагцхүү пропорцанал сонголт давамгайлсан сонгуулийн тогтолцоо л бүрдүүлж өгч чадна. Тиймээс 50 26 сонголтын төлөө байгаа энэ улсын их хурлын гишүүдийг нам харгалзалгүй хоёр гараа өргөн дэмжмээр байна. Саяхан үндэсний телевизээр нэгэн залуу шинэ хүчнээрээ дуудуулах дуртай гишүүн сонгогчдын одоогийн сэтгэхүй нь хувь тэнцүүлсэн тогтолцоог авахад бэлэн биш байна хэмээн айлдаж байсан нь сэтгэлгээний том алдаа юм. Залуу улс төрчид нэг л зүйлийг сайн ойлгоосой. Хэрвээ та бүхэн хүмүүсийг өөрчлөлтөнд манлайлахгүй араасаа дагуулахгүй иргэдийг мунхаг гээд одоогийн байгаа байдалд нь тохирсон үйл ажиллагаа явуулах юм бол чи манлайлагч байж хэзээ ч чадахгүй. Тийм ажла төрийн алдагдсан итгэлийг эргүүлэн авч чадахгүй. мэддэггүй улс төрчид хэзээ ч хүмүүсийг түгээлтийн улс төрөөс чөлөөлж чадахгүй. Тэгвэл ямар ч мундаг улс төрчид улсТэд 1911 оны, 1921 оны, 1990 оны залуучууд шиг түүхийг өөрчилж чадахгүй. Залуус бид ч 76 ухна гэсэн ерөнхий шүүмжлэл ярихын оронд хэн нь өөрчлөлтийг төлөө хэн нь нүүрсний бүгд найрамдах улсын төлөө байна вэ гэдгийг нэр нэрээр тодорхой ялгаж сурцгаая. Энэ нь бидэнд улс төрд зөвийг сонгож бурууг түлхдэг улс төрийн шинэ соёлыг авчирна. Телевизээ асаацгаа залуусаа, улс төрөөс бүү залх. Хэн ч зөв ирээдүйгээсээ залхдаггүй юм.
О.Чулуунбилэг.
hi Chuka ah goe bichleg bn amjilt!!! Тийм ажла төрийн алдагдсан итгэлийг эргүүлэн авч чадахгүй. мэддэггүй улс төрчид хэзээ ч хүмүүсийг түгээлтийн улс төрөөс чөлөөлж чадахгүй. Тэгвэл ямар ч мундаг улс төрчид улсТэд 1911 оны, 1921 оны, 1990 оны залуучууд шиг түүхийг өөрчилж чадахгүй.
ReplyDeleteEne heseg joohon oilgomjgyi. Shiveltiin aldaa bh shig bn zasna zde.
Erunhiiduu zuv sanaa baina, gehdee uuniig uurchlii egsen humuus aigaad baigam uu? geheer bas ugui yum tegeed yag uurchlii geed boshoor deerees n mungu uguud darchihiin, tegeheer odoo ene humuus yana be? HUn bur dor burnee unuu margaashiin talhnii tuluu bish ireeduin tuluu ul suurtai bodoh tsag n bolson gej boddog. alii boltol ingej yvah yum be? Tegede boloogui ee hiij buteesen yum baihgui, baij bid chingisiin mongolchuud gej tseejee deldeh durtai,tegsen murtluul nutag deeree saihan amidarch chadahgui.
ReplyDeleteOdoo yeiin shine zaluus bid l uurchluhgui yum bol ene 76 baigaad l baina, zuv setgeltei ulsaa gesen undestene egesen bol ingeel heruul uruul hiigeed yvj baihgui baih baisan yum. Mongol hunii setgel zui bol hamgiin doroitson adgiin zuilees doloon dor bolson, yalanguya erchuud.
Neg n uuriin tolgooroi amjilttai yvaa negnee muulna ataarhan bas turhrana.
Iim l niigemd bid amidarch baina.Deer bi eurunhiilugch Elbegdoriij yduurlaas gargan gesen ugiig,mani metiin humuus bodohdoo bol baigaa bolomjondoo tulguurlaad uuriiguu daichlah yum abn gej bodhod nuguu ehseg n turuus mungu ugj gargah yum shig oilgoj abih yum,ene tegeheer yaltachgui oyunii mash tom doroitold orson baigaag iltegj baigaan, tegehere bid huvi hun bur dor burnee negiig bodoh hergtei baina, bid uursdiiguu hundelj surah yum bol.... uurchlugduj magdgui.
Minii tuhai gevel bi unheer 5 jil Taiwand suraad irhed aimshigtai niigem ugtaj baisan ch butsaj yvahiig huseegui yum.
minii bodol bol zuv bodlogo bol zuv hugjil gej boddog..... urgeljlel bii.
dajgui niitlel boljee
ReplyDeleteСайн байна уу эрхэм Чулуунбилэг. Блогоор чинь анх удаа зочилж байна. Энэ нийтлэл таалагдлаа. ТВ-ээ асааснаар улс төр, эсвэл ардчилал хийж байна гэвэл мэдээж том эндүүрэл. Тоглолт хийж байгаа хүмүүсийн тархи угаасан шоуг харж суухаас залхаж байгаа бол ноёныг түлхэн унагах хүүгийн нүүдлийг алхам бүрээр тооцоолж, тоглолтын тактик, ашигтай байрлалыг бодож эхлэх хэрэгтэй болов уу л гэж хэлмээр байна.
ReplyDeleteñàÿõàí ýìíýëýãò ýì÷ë¿¿ëæ áàéõàä áóñàä òàñãóóäàä òâ íü ñàéí ãàðàõã¿é áàéãààãààñ áîëîîä õýñýã õ¿ì¿¿ñ ìàíàé ºðººíä ìýäýý õàðæ áàéëàà. 30-40 îð÷èì íàñíû 2ýìýãòýé, 60ãàðàí íàñíû íýã ýìýãòýé...ñîíãóóëüä ñàíàëàà ÿàæ ºãäºã, àëü íýã íàìä õàðúÿàëàãääàã óó ãýõ ìýò ç¿éëñ àñóóãààä ñîíãóóëèéí òóõàé ÿðèõûã íü ñîíñëîî. òýãýýä ñîíñîæ áàéõàä òýäýíä ÿã äýýð áè÷ñýí áàéãàà øèã ìºíãºíèé ë õ¿ëýýëò ¿¿ññýí, ò¿¿íèéãýý áèä ¿íýõýýð õýí ¿íýí õýí õóäàë ÿðèàä áàéãààã ÿëãàõ àðãàã¿é ãýæ òàéëáàðëàæ áàéñàí... òýãýýä áîäîõîä õ¿ì¿¿ñèéã çºâõºí ìýäýýëëýýð õàíãààä ýíý õàíãàëòòàé áàéæ ÷àäàõã¿é, ÿàãààä ãýâýë òýäýíä àëèâààã ø¿¿í òóíãààõ õýìæ¿¿ð, ¿çýë áîäîë, çàð÷èì, ¿íýò ç¿éë ãýæ òîãòîîã¿é þì áîëîâóó ë ãýæ ñàíàãäàæ áàéëàà.
ReplyDelete