Popular Posts

Saturday, November 30, 2013

My Assessment of the Chevron/Ecuador Case


First of all, I would say that Chevron’s case is really known view of today’s world. Especially for me, writing from Mongolia that said “minegolia” now days, it’s the similar situation coming up in my environment during last years. I saw similar picture of great corporations and local citizens technological and cultural contrast, fight of media scenario. In Mongolia mining gigantic Rio Tinto which exploring gold and copper, French company Areva group which exploring uranium have been having long fight with the local citizens because of environment issue. Local citizens blaming them for destroying nature and due to the mining there is a many different kind of illnesses developing, they say. So it’s the conflict between multinational company and local citizens.          

Chevron’s advocacy is more credential, but more aggressive

1. Most multinational corporations have agreement with the government of that certain company to own together their resources. This brings great opportunity to the parties both in Ecuador and in Mongolia to make populism and opposition parties always deliver messages that foreign companies are taking our resources and they take everything from us by making agreement with the current government. In this case Chevron is right. The role played by communications professionals for Chevron, it can be seen unethical that they tried to show that Ecuadorian government wanted to have more profit from them and they wanted them to seen guilty for the situation. However it might be able to be true.
2. The common mistakes of the type of corporations like Chevron are that they think everything will be fine since they agreed and work with the government. But this is the disadvantage that they don’t account local citizens right and interest is protected by other authorities as well. Due to this mistake they really don’t do good PR for those local citizens in order to make them understand their work or give them opportunity to participate in there. I think Chevron also did this mistake while I watching the video they made. They made advocacy or the video of Gene Randall for the western audiences in order to bring back their dignity rather try to get understand victims of Ecuadorians. Gene Randall didn’t give an opportunity to the citizens to involve in this video or include one representative from the local citizens and he tried to persuade that before Chevron purchases it the environment was destroyed; so now they are trying to make it better and they invest for the rehabilitation. Lastly he used tactic to use experts. Western society is the society where people believe in experts and they make decisions on experts’ words. So by involving experts in its video Chevron made its advocacy more credential and scientific and research based.  But in some ways this type of videos can give the victims very different ideas, which they think that Chevron used technologies, media and experts in order to protect itself. So this will make victims to hate Americans.    
Other thing is that they used Mr.Randall, public figure’s face in order to show their perspectives and it was non-transparent PR method that Chevron tried to hide that they sponsored this video. This what the big corporations still has been doing now because they know that third party’s voice can influence better for the public.


Plaintiffs' negative advocacy

1.     First of all palintiffs’ negative advocacy was way to bad than Chevron’s. It focused on imagination rather than evidence and they used computer graphics rather than real face-to-face comments. Most importantly their message was that ecosystem of amazon has polluted and destroyed a lot, but they didn’t give any proof or evidence that Chevron destroyed. So it’s bad that they couldn’t show thet Chevron is responsible for that.   
2.     This type of fight of local citizens usually hard because of their ability to fight with the big corporations on legal and communication skill or power. Therefore it’s common that most times they contacted with the populist politicians, party or any third individual and that makes result even worse. In contrast to that it’s good that they showed pictures of local citizens’ about how women and children suffered and injured and how amazon was polluted etc., this is the good tactic.  

As a result this two advocacies are seems that race of who is saying what and who is telling the truth to the public rather than giving any good evidence. I think this starts from that different cultures couldn’t understand each other and can’t work together and can assist each other to have the same participation.


REFERENCE

When Chevron Hires Ex-Reporter to Investigate Pollution, Chevron Looks Good retried from http://www.nytimes.com/2009/05/11/business/media/11cbs.html?_r=0
TELL CHEVRON'S BOARD OF DIRECTORS TO FIRE CEO JOHN WATSON! retried from http://truecostofchevron.com/

The true story Chevron’s Ecuador disaster  retried from

Extorting Big Oil American Thinker. retried from
Don’t drill the amazon-defend it. http://amazonwatch.org

Amazon Crude on 60 Minutes.

О.Чулуунбилэг: Манайд оюун санааны хөгжил, өөрчлөлт маш удаан явагдаж байна


Ардчилсан намын нарийн бичгийн  дарга, Олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга О.Чулуунбилэгийг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангийнхаа зочноор урилаа.

-Бид хөгжиж байна уу. За­луу хүний хувьд Монгол Ул­сын хөгжлийг ямар өнцгөөс нь харж байна вэ. Мэдээж өөрийн гэсэн харах өнцөг, тус­гал танд бий байх?
-Энэ дэлхий дээр огт хөг­жихгүй улс үндэстэн гэж байх­гүй байх. Хэрвээ огт хөгжихгүй бай­вал тусгаар тогтнох боломж­гүй цаг үе  болох даяаршилын үед бид амьдарч байна. Манай улсын хувьд статистик дүнгээс харахаар харьцангуй хурдан яваг­даж байна. Барууны ор­нуу­дад сүүлийн 200 жилийн урт хугацаанд бий болсон хөгжлийн суурь  манайд хамаагүй хурдтай өрнөж, үндсэн сууриуд нь та­вигдаад явж байна.

-Энэхүү хөгжлийн хурд олон нийтэд хэр хүртээлтэй бай­на вэ. Тэднийг хамарч ча­даж байна уу?
-Энэ тохиолдолд манайх эс­рэгээрээ байгаа. Хөгжлийн үр шим, үр дүн хэнд илүү тусч бай­на вэ гэхээр цөөхөн хэсэг бүлэг хү­мүүст хүрч байгаа нь манай нийгмийн гол алдаа болоод бай­на. Олонхийн амьдрал ста­­тистик тоо шигээ хурдан хөг­жихгүй байгаа. Тиймээс  Мон­гол Улсыг хөгжихгүй байгаа мэт мэдрэмж олон нийтэд бай­гаад байна шүү дээ.

-Ард түмэндээ очихгүй, цөөн­хөд хүрээд байгаа хөгж­лийн гажуудлын шалтгаан нь юу байна вэ?
-Нэлээд хэдэн зүйлээс шалт­гаалж байна. Тодруулбал, бид шил­жилтийн нийгэмд амьдарч байна. Нэг нийгмээс шинэ ний­гэм рүү шилжиж байна. Энэ тохиолдолд хамгийн том, удаан хугацаанд шинэчлэгддэг зүйл нь хүний оюун санаа юм. Байшин, ба­рилга, гар утас, машин гэх мэт зүйлээр дэл­хийн жишигт бид хүрсэн.

Хэ­рэг­лээний хөгжил бол байна. Ха­рин оюун санааны хөг­жил өөрч­лөлт үнэхээр удаан байна. Энэ нь манай боловсролын ши­нэчлэл маш удаан явагдаж бай­гаатай холбоотой. Боловсрол нь хүн бүрийн амьдрал хөгжилд нөлөөлж байдаг.

Тиймээс бо­ловс­ролын шинэчлэлийг суу­риар нь өөрчлөх хэрэгтэй. Хэч­нээн хүн бичиг үсэгтэй байна вэ, хэр олон  их, дээд сургуультай вэ гэдгээр харвал сайн байж бо­лох ч боловсролын чанарын асуудал байхгүй. Орчин үеийн нийгэмд байдаг боловсролын дэд бүтэц гэдэг ойлголт манайд даанч байдаггүй. Үүнийг суул­гах­гүй­гээр хүн бүрт хүр­тээмж­тэй байх хөгжлийн асууд­лыг ярих нь хэ­цүү юм.

Бү­­рэн дунд боловсрол харь­цан­­гуй боломжийн. Хамгийн хоц­рогдсон хэсэг нь их, дээд сургуулийн боловсрол байна. Тооны хувьд өндөр хэрнээ ча­нар талаасаа үнэхээр учир ду­тагдалтай. Тэр дундаа нийгмийн ухаа­ны салбар илүүтэй хоц­рог­доод байна.  Дэлхий нийтэд их, дээд сургуулийн боловсролын дэд бүтцийн цөмийг Их дээд сур­гуулиуд дээрээ түшиглэж хий­дэг.

Боловсролын салбарт зар­цуулж буй гол хөрөнгө оруу­лалтууд тийшээ цутгаж,  судал­гааны тинк танк буюу бодлогын хү­рээлэнгүүд  ажиллаж, нийг­мээ чирж явах хүний нөөцийн ар­ми бэлтгэгдэж, шинэ нийг­мийн үндсэн харилцааг тодор­хойл­дог соёлуудын үндэс их дээд сургуулиудаас л нийгэмд түгж байдаг. Харамсалтай нь Мон­голын их дээд сургуулиудыг бо­ловсролын дэд бүтцийн цөм биш дунд сургуулиудаа л тэгж ха­раад тэндээ шинэчлэл хийх гэж 20 жил оролдсон юм болов уу даа гэж хардаг.

-Их дээд сургуулийн чанар­гүй гэдэгт санал нэгдэж бай­на. Тоо нь хэтэрхий их бол­чих­лоо?
-Ийм олон тоотой байна гэ­дэг чинь сайн талаар нь харвал хэ­рэгцээ их байгаагийн илрэл. Боловс­ролтой болъё гэсэн мон­голчуудын маш эрэлт  их  бай­на. Тэгэхээр нийлүүлэлт да­гаж нэмэгдэж олон сургууль бий болсон гэсэн үг. Зарим хү­мүүсийн ярьдаг шиг тоог нь цөөлчихөөр сайжирна гэж бод­доггүй.

Нэгд, хүний сурах үнд­сэн эрхийг тоо квотоор хяз­гаар тогтоож болохгүй, хоёрт, Засгийн газар ажлын бай­рыг ирээдүйд олноор буй болгоно гэж тооцож буй сал­бар мэр­гэ­жилтэн бэлтгэхэд хөнгө­лөл­­­тийн системийг л бодож олох ёстой. Монголд ойрын 30 жил­дээ топ тэр салбар нь уул уур­хайн үйлдвэрлэл байх болов уу. 

-Сэдвээсээ жаахан хазайя. Нам дагаж албан тушаалд хү­рэх гэсэн хүсэлтэй за­луус ол­шир­­чээ. Хэт их намчирх­даг, үзэл суртлын үе нь ирчихсэн юм болов уу гэж боддог. Та энэ байдлыг анзаарч байна уу?
-Анзааралгүй яахав. Төрийн оролцоо хэт их байгаа учраас ийм нөхцөл байдал үүсч байгаа юм. Манайд 160 гаруй мянган төрийн албан хаагч байдаг. Тэ­гэхээр сонгуульд ялсан нам 160 гаруй мянган хүнийг ямар ч аргаар хамаагүй ажилд оруу­лах “онол”-ын боломжтой асар том ажил олгогч болоод хувир­чи­хаж байна гэсэн үг.

Засгийн эрх авсаны  дараа олон мянган гишүүд ажил олгохыг намаасаа шаарддаг, нэхдэг. Хатуу гишүүнчлэлтэй намууд гишүүдээ үлдэхийн тулд тэдний хүсэл сонирхлыг харгалзан үзэхээс өөр аргагүй байдалд ордог зовлонтой. Уул нь төрийн албан хаагчид 20 мянга болчихвол хүмүүсийн нам дагаж ажилтай болно гэсэн ойлголт багасна.

Илүү либериал бодлого явуулаад, төрийн эрх үүргийг мэргэжлийн холбоодод  шилжүүлээд эхлэвэл олон зүйл төрөөс, намаас хамааралгүй болоод ирэхээрээ төрд орох сонирхол эрс багасна. Энэ тогтолцооны гажуудлаасаа бид салах ёстой. Гэхдээ нэг зүйлийг зоригтойгоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Яг намаар ажиллаад явсан хүн тэр болгон удирдах ажилд ордоггүй л байхгүй юу.

-Яагаад вэ. Намын далбаан дор мандаад яваа олон л хүн байна шүү дээ?
-Намуудад нэг зовлон бий. Тэр нь фракцийн зарчим. Би ямар намын гишүүн бэ, ямар  түүх, үзэл санаатай, үнэт зүйлтэй нам бэ гэдгийг мэдэх нь бүү хэл  намынхаа дүрмийг ч уншиж үзээгүй нөхөр нэг даргыг дагаж яваад л албан тушаалд хүрчихдэг. Нийтлэг зовлон энэ л байна.

Даргынхаа далбаан дор намирч байгаад албан тушаалд орчихсон нөхдүүд өнөөдөр намынхаа байр хаана байдгийг, мөрийн хөтөлбөр юу болохыг асуугаад л явж байна. Ингэж ажиллах ёстой гэсэн зарчмын асуудал ярихаар  нам биш тэр дарга намайг томилсон, даргынхаа төлөө л ажиллана гээд явж байгаа олон хүн байдаг.  Хүний нөөцийн бодлого төв намаар дамжих чадахгүй байгаад бэрхшээл байна.

-Фракцийн зарчмаас манайх салж чадах уу. Салахад амар­хан байх гэж харагддаг?
-Онолын хувьд энэ дэлхий дээр фракцгүй нам гэж байхгүй. Фракц гэдэг нь өөрөө тухайн нам дотор альтернатив үзэл бодлыг тээж дотоод ардчилалын  том соёлыг тээдэг. Хэрвээ даргын үзэл баримтлалыг шууд дагаад явбал тэр нам дарангуйллын нам  шүү дээ.

Гэхдээ манайх шиг хатуу гишүүнчлэлтэй намд фракцийн бодлогыг бүх зүйлд дэмжих нь нэг бэрхшээлтэй тулгардаг нь намын гишүүдийг хэтэрхий их хуваадаг. Тиймээс фракцийг зохих төвшинд хэрхэн ажиллахыг намынхаа дүрэмд тодорхой суулгаж  өгөх хэрэгтэй гэсэн хувийн итгэл үнэмшилтэй байдаг.
-Ардчилсан нам дотроо хамгийн олон жигүүр, фракцтай нь байх шүү?
-Аргагүй шүү дээ. Манайх чинь өөрөө олон намын нэгдэл. Ер нь туулах ёстой зүйлээ л туучаад явж байна. Магадгүй 10 жилийн дараа өөр болох байх.

-Сүүлийн үед намууд шинэчлэлийн талаар их ярих болж. Шинэчлэл гэдэг ойлголтыг илүү явцуу утгаар нь яриад байх шиг ээ?
-Нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудлыг улс төрийн намууд шийдэж байна уу гэвэл үгүй. Ийм байгаа болохоор хамгийн түрүүнд улс төрийн намуудад шинэчлэл хэрэгтэй байгаа юм. Улс төрийн нам нийгмийн менежментийг хийдэг үндсэн үүргээ гүйцэтгэж чадахаа байчихаар иргэд, сонгогчид намуудад итгэхгүй байна л даа.

Яагаад намууд сул байна гэхээр хүний үр ашигтай бүтэц, зөв санхүүжилт, бүтэц, чадвартай нөөцийн гэсэн гурван төрлийн хомсдолд орсон байна. Манай АН дээр л гэхэд байгаа жаахан чадварлаг хүний нөөцөө фракциуд нь хуваагаад аваад явчихдаг.

Тухайн фракци өөрийнх нь авсан яам дээр тухайн чиглэлээр шилдэг мэргэжилтэн өөрсдөд нь биш өөр фракцид байгаа мэдсээр байж өөрийн сул хүнээ л тавьдаг. МАН ч Н.Энхбаярын үед бүр албан тушаалаа үнэлээд зарж байснаас бид сургамж авах ёстой.

-Гудамжинд жагсч олны танил болсных төлөө албан тушаал өгдөг гаж үзэгдэл ма­найд илүүтэй их байдаг. Үүнийг намуудын бодлогын гажуудал гэж ойлгож болох уу?
-Дэлхийн жишиг тийм байдаг. УИХ-ын гишүүн гэдэг бол мандаттай л жирийн иргэн байхгүй юу. Тэр хүн нийгмийн аль нэг хэсэг, бүлэг давхаргын төлөөлөл мөн. Тиймээс хууль тогтоох байгууллагад саналаа илэрхийлээд явах нь зөв. Тэдэнтэй холбоотой гардаг нийтлэг шүүмжлэл нь чадваргүй гэх шүүмж. Би энийг хувь гишүүнээс биш парламентаас өөрөөс нь хайх ёстой гэж хардаг. УИХ-ын   гол сул тал нь байнгын хороод нь маш чадамжгүй.

Тухайн чиглэлийн байнгын хороон дээр хууль маш сайн хэлэлцэгдсэн байх ёстой. Тэгэхээр парламентыг хүчирхэг болгохын тулд байнгын хороогоо хүчирхэг болгох хэрэгтэй. Байн­гын хороодуудад  харьцангуй сайн хүний нөөцийг өгөх, эрх мэдлийг нь сайн зохицуулж өгөх шаардлагатай. Улмаар байнгын хороонд мөрдөх эрхийг нь хүртэл өгөх ёстой шүү дээ. Түүнээс хувь гишүүн юу ч ярьж ямар ч хууль санаачилж болно шүү дээ.

-Олны танил бол тэр хүний боловсрол, мэдлэгийн цар хүрээ хамаагүй гэсэн үг үү?
-Парламентад тэр хүнийг  хүмүүс сонгочихсон бол заавал нэмэлт цензур тавиад байх шаардлагагүй. Харин тэр хүний хувийн ёс зүй өөрөө ямар байна вэ гэдэг тусдаа асуудал юм.

-Цөөхөн хүн амтай атлаа дэндүү олон яам, агентлагтай гэдэгт санал нийлэх үү. Өөрөөр хэлбэл, төрийн бүтэц данхайж байгаа хэрэг юм  болов уу? 
-Олдож байгаа нь үнэн. Манайх шиг жижиг улсад 9-12 яамд үйл ажиллагаа явуулахад яг болдог юм байна лээ. Ямар ч Засгийн газарт байх ёстой үндсэн таван яам байгаа. Тодруулбал, Гадаад харилцаа, Сангийн яам, Батлан хамгаалах, Боловсрол, Эрүүл мэнд гээд аль ч Засгийн газарт байх ёстой.

Харин үүн дээр бодлогын яамдууд нэмэгддэг. Мөн дангаараа Засгийн эрх авч чадаагүй хамтарч байгаа бол хамтрагч намынхаа бодлогыг оруулж тооцож бүтцээ гаргах ёстой. Шинэчлэлийн Засгийн газрын үед нэг нам, нэг эвсэлтэй хамтарч байна. Тэдгээр намуудад гол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олгохын тулд тэр чиглэлийн яам бүтцийг байгуулж өгсөн байх. Гэхдээ энэ байдал цаашдаа бага багаар засагдаад л явна.

Мөн манай төр хэтэрхий их зүйлд оролцдог. Тэрийгээ гүйцэлдүүлэхийн тулд нэг яам, агентлагийг нэмж байгуулдаг. Тэгээд л улам данхайгаад байна. Төрийг зоригтойгоор либериалчлах юм бол яамд болон төрийн албаны тоо буурна. Би хувьдаа  яамны дундаж мэргэжилтэнг их өрөвддөг.

2-3 том бодлогын судалгааг ганцаараа хариуцаад явж байдаг. Энэ их ажлыг нэг хүн яагаад ч барахгүй. Нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, халамжийн бодлогыг асуудлыг бүхэлд нь хариуцаж байна. Энэ хүн ажлаа үнэхээр барахгүй байгаа юм чинь салбарынх нь бодлого удааширч, харилцааны доголдолд орж тэр хэсгийнхэнтэйгээ үл ойлголцолд ордог.

Тиймээс салбаруудын бодлого гаргах, хэрэгжүүлэх, хянах ажлуудыг мэргэжлийн байгууллага, холбоододод нь хариуцуулаад өгчих хэрэгтэй. Ингээд хуваагаад өгчихөөр төрийн бүтэц зардал ч багасна. Төр зүгээр холбогч зохицуулагч болно.

Б.Пүрэвжав 
Эх сурвалж: www.mminfo.mn