Popular Posts
-
"Ерагtу.mn" хэмээх интернат хуудсын таләар уншигч та сонссон байх. Гэхдээ эндүүруузэй, энә бол улс төрийн нам биш. Ердөө л өөрчл...
-
Солонгосын хойгийн геополитик ба Монгол Ким III хэмээх гуч хүрээгүй жаахан залуу дэлхийн сүүлчийн сталинч, гэр бүлийн удирдлагатай “ардчил...
-
Амгаланбаатарын ГАНБААТАР | Оросоогийн ЧУЛУУНБИЛЭГ Юуны өмнө энэхүү бэсрэг ном...
-
Баянхошууны хуучин эцэс хэмээх газарт микробуснаас буугаад тэтгэврийн хоёр хөгшиний гэр хүрэх найман зуу гаруй метр замд нийтдээ гучин зур...
-
Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга О.Чулуунбилэгийг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангий...
-
АН-ын ОНХА-ны нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд Улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг. Тэ...
-
2012 он нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн хувьд ч сонгуулийн жил юм. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгогчид уруу...
-
Сүүлийн үед улс төрийн менежментийн ухаанд орон зайн тухай ойлголтыг ихэд чухалд авч үзэх боллоо. Товчхондоо мэргэжлийн улс төрийн менежмент...
-
First of all, I would say that Chevron’s case is really known view of today’s world. Especially for me, writing from Mon...
-
Улс төрийн менежментийн ухаанд орчин үеийн улс төрийн үндсэн технологийг өөрчлөлтийг санал болгох болон шийдэл гаргах гэсэн хо...
Wednesday, November 9, 2011
Saturday, November 5, 2011
Friday, October 28, 2011
“President Zero” буюу ялагдаж буй Обама
Америкийн түүхэн дэх анхны Африк-Американ буюу хар арьст ерөнхийлөгч төдийгүй 44 дэх ерөнхийлөгчөөр ялалт байгуулан ажиллаж буй Барак Обамагийн дахин сонгуулийн кампанит ажил өмнөх шигээ гялалзсан амжилтаар бялхсан байж чадахгүй байна. Гайхамшигтай уран илтгэх чадвар, нэг асуудлыг олон дахин ярьсаар бусдаар хүлээн зөвшөөрүүлэх цөхрөлтгүй зан, хүмүүстэй харилцаж сайнаар нөлөөлж чадах хосгүй харилцааны арга зүй гэх мэт олон давуу шинж чанар нь америкийн сонгогчдод төдийгүй дэлхийн бусад лидерүүдэд ч гүн нөлөө үзүүлсээр ирсэн билээ. Манай хошин шогийнхны илэрхийллээр бол “цаанаасаа ингээд төрчихсөн амьтан” мэт дэлхийд үнэлэгдэж Нобелийн энхтайвны шагналыг хүртэл авч амжсан америкийн гуравхан ерөнхийлөгчийн нэг.
Гэвч алдарт Галлапийн хамгийн сүүлд хийсэн санал асуулгаар америкчуудын дөнгөж 38 хувь нь түүнийг дэмжсэн бол өрсөлдөгч бүгд найрамдах намаас нэр дэвшсэн аль нэг нэр дэвшигчийг 46 хувь нь шууд дэмжинэ хэмээн саналаа илэрхийлжээ. 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд 53 хувийн ялалт байгуулж байсан алтан үе ийнхүү уруудаж байна. Итгэлтэй хэлэхийн учир нь Галлапийн судалгаа бол мэргэжлийн хувьд хамгийн нэр хүндтэй судалгаа бөгөөд 1948 онд Харри Трумен дээр алдсаныг эс тооцвол 1936 оноос хойш өнөөг хүртэл Америкийн бүх ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг урьдчилан зөв тооцож ирсэнээрээ алдартай юм. Тиймээс ч Обама саяхан ABC news мэдээллийн сувагт өгсөн ярилцлагадаа одоогоор ялагдаж буйгаа хүлээн зөвшөөрчээ. Мэдээж одоогийн муу нөхцөл байдал нь жилийн дараа буюу 2012 оны арван нэгдүгээр сарын зургааны өдөр болох сонгуулийн дүнг шууд илэрхийлэх боломжгүй ч гэсэн америк шиг сонгогчдын хэт савалгаа багатай төлөвшсөн сонгогчидтой улсын улс төрчийн хувьд “улбар шар” түвшний хэмжээтэй аюулын дохио юм. Сонгогчдын тааламжгүй дүгнэлт нь юунаас шалтгаалж буй талаар судалсан мэргэжлийн улс төрийн менежерүүд болон зөвлөхүүдийн дүгнэлтүүд нь ихэнхдээ дараах гурван шалтгаанд зангидагдаж байна.
Hope Zero буюу эдийн засгийн чиг баримжаатай сонгогчид
Америкийн поллстеруудын бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрснөөр америкийн сонгогчид бол эдийн засгийн чиг баримжаатай сонгогчид юм. Олонх америк сонгогчдын улс төрийг харах эхний өнцөг нь өөрийнх нь эдийн засгийн амьдралд сайнаар болон муугаар нөлөөлж байгаа эсэх дээр л шийддэгдэг. Ялангуяа хүйтэн дайны дараах сонгогчдын сэтгэл зүй нь илүү их прагматик болсон бөгөөд гадаад бодлого, аюулгүй байдал, цагаачлал зэрэг нь чухалд тооцогддог ч хамгийн чухалд тооцогдохоо больжээ.
Тиймээс ч 9 сарын 11-ний гол буруутан Осама Бен Ладенийг Обама устгаж чадсан нь ч түүний рейтингт шийдвэрлэх нөлөө үзүүлж чадахгүй л байна. Обамагийн боловсруулсан санхүүгийн зээл олгох систем болон эрүүл мэндийн даатгалын системийг социалист хэмээн шүүмжилж гарч ирсэн Tea Party хөдөлгөөн хамгийн хүчирхэг эсэргүүцлийн хөдөлгөөн болж өргөжсөн бол Occupy Wall Street хөдөлгөөн нь мөн л Обамагийн том хөрөнгөтнүүдийн татварыг нэмээгүй хэрнээ халамжийн зардлыг танаснаар их өрийн асуудлыг шийдэх гэсэн бодлогыг шүүмжилж богино хугацаанд нийгмийн дундаж давхаргаас доош ажилчин ангид хамаарах blue collar буюу хөх захтануудын дэмжлэгийг ихээр аваад байна. Товчхондоо Америкийн эдийн засгийн хүндрэлийг Обамагийн засаг захиргаа цаашдаа шийдэж чадахгүй гэж Америкчуудын 72 хувь нь үзжээ.
Гэхдээ энэ шүүмжлэл нь ганц Обамад хаяглаагүй бөгөөд агуу их нам буюу бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцож буй топ таван нэр дэвшигчид ч давхар хаяглагдаж байна. Учир нь Галлапаас арван сарын эхээр хийсэн судалгаагаар бүгд найрамдах намын нэр дэвшигчид эдийн засгийн засгийн хүндрэлийг шийдэх талаар тодорхой ярихгүй зугтаж байна хэмээн олонх нь дургүйцсэн байна.
Change Zero буюу дэмжигч сонгогчдын “урвалт”
Ерөнхийлөгч Б.Обамаг 2008 онд ялалтанд хүргэсэн гол сонгогчид нь эдгээр сонгогчид байсан юм. Жорж Вашингтоны их сургуулийн профессор Давид Канторын хийсэн статистек судалгаагаар Америкийн нийт хар арьст сонгогчдын 95 хувь, испани гаралтай сонгогчдын 67 хувь нь Обамагийн төлөө саналаа “дугуйлжээ”. Америкийн сонгогчдийн бүлэг цагаанууд, харууд буюу Африк Америк, Испани гаралтангууд гэсэн гурван том төлөөллөөс бүрддэг тул ерөнхийлөгч Обамаг ялалтанд хүргэхэд change гэх алдарт үгээс илүүтэй түүний цагаан бус “цус” нь илүү нөлөөлсөн гэж нэг талаар хардаж болохоор байгаа биз. Гэвч бодит шалтгаан нь америкийн нийгмийн баялгийн хуваарилалтийн ихэнхийг цагаанууд хүртдэг бол дунджаас доош хамгийн бага орлоготой гол цөмийг харууд болон испанууд бүрэлдүүлдэгт байгаа юм.
Америк улс анх үүссэн цагаас л хойш ийм байсан баялгийн энэ хуваарилалтыг өөрчилж ядаж нийгмийн дундаж ангид очих change ийг Обамагийн урианаас харахыг хүсэж сонголтоо хийсэн ихэнх сонгогчид одоо түүнээс нүүр буруулцгааж байна. Обамагийн засаг захиргааны үеийн америкийн эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөж хохирогсод нь эдгээр харууд болон испаниуд байсан төдийгүй элдэв төрлийн халамж, тэтгэлэг нь эдийн засгийг сулруулахын хэрээр тэд сая саяаараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжжээ. Обама нэр хүндээ өсгөхийн тулд даатгал болон халамжийн хөтөлбөрүүдийг ихээр нэмснээр татварын дарамтанд орсон үйлдвэрлэгчид болон жижиг дунд үйлдвэрлэгчид ажилтнуудаа цомхотгож эхэлжээ. Мэдээж хамгийн түрүүнд ажилчин ангийн гол төлөөлөл болох харууд, испаниуд халагдсан учраас өрсөлдөгчид нь Обамаг социалист хэмээн шүүмжлэхэд хүргэсэн билээ.
Job Zero буюу Обамагийн дэвшүүлсэн Job Act дэмжлэг авсангүй
Ерөнхийлөгч Обама америкийн эдийн засгийг сэргээх, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор 447 тэрбум ам.долларын өртөг бүхий аварга том төслийг өөрийн нэрээр санаачилж Сенат уруу оруулсан боловч дэмжлэг авч чадсангүй унажээ. Төслийн ерөнхий зорилго нь ажилгүйдлийг бууруулахын тулд зам дэд бүтэцийг шинэчлэх, сургуулийн засварт хөрөнгө оруулах, ажилгүйчүүдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлэх, орон нутгийн захиргаанаас багш нар болон гал сөнөөгчдийн орон тоо тэтгэмжийг нэмэгдүүлэх гэсэн гэгээлэг зорилго бүхий түүний төсөл дэмжлэг авсангүй. Ялангуяа бүгд найрамдах намын сенаторуудын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртжээ. Америкийн хүн амын олонх буюу 68 хувь ч түүний төслийг дэмжигдэж санхүүжилт олж чадна гэж эргэлзэж буй нь Галлапийн хийсэн судалгаагаар тогтоогджээ. Учир нь түүний төлөвлөгөө нь америкийн эдийн засгийг бүхэлд нь сэргээх тухай төлөвлөгөө биш түр зуурын гал унтраах төлөвлөгөө байна. Иймэрхүү яриа америкийн жирийн иргэд дунд Starbucks кафенуудад өрнөж байгаа төдийгүй харьцангуйгээр Ардчилсан намыг дэмждэг Вашингтон ДС орчимд ч ихээр яригдаж байгаа ажээ.
Гэвч улс төрийн хөшигний цаана бүгд найрамдахчууд Обамагийн хоригт тавьсан шалтгаанаа өөрөөр тайлбарлаж байна. Тэднийхээр бол Обамагийн энэ төлөвлөгөө нь сонгуульдаа зориулсан төлөвлөгөө бөгөөд юуны өмнө өөрийнхөө дэмжлэгийг алдсан нийгмийн эмзэг хэсэгийн олонх болох харууд болон испануудын ажлын байрыг дэмжсэн ажээ. Нөгөөтэйгүүр багш болон, гал сөнөөгчдийг дэмжсэн төсөл нь америкийн савалгаатай сонгогчдод нөлөөлөхөд чиглэсэн ажиллагаа гэнэ. Учир нь америкийн нийгэмд хамгийн нэр хүндтэй мэргэжил бол гал сөнөөгч, багш, цагдаа гурав байдаг бөгөөд Polls.com ийн хийсэн судалгаагаар савалгаатай сонгогчид тэдний үгийг илүүтэй дагна хэмээн хариулжээ. Уншигчид хэрвээ анзаарсан бол сенатын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны материал дээр fire Fighter endorsed гэсэн тэмдэглэгээ байдаг нь ийм учиртай ажээ.
Эдгээр гурав бол ерөнхийлөгч Обамагийн хувьд мэдээж зөвхөн бодит нөхцөлд тулгуурласан хүндрэл. Энэ хүндрэлийг хэрхэн даван туулж дахин ялж чадах вэ гэдгийг тэр өөрөө болон түүний сонгуулийн стратегичид тодорхойлно. Хамгийн сүүлийн мэдээгээр бол Обамагийн гол стратегичид түүнд ялах гол түлхүүр бол independence voters буюу бие даасан аль нэг нам дэмждэггүй сонгогчид хэмээн зөвлөсөн байна. Одоо харин тэдэнтэй хэрхэн тулж ажиллахыг хөндлөнгөөс нь ажиглаж л байцгаая.
Monday, October 24, 2011
Summary of So dumn much money
The first thing that made me wonder when I came in the Washington DC two months ago from Mongolia was quiet and boring situation of the world’s most powerful country’s capital city. It was shocking to see that Washington DC is small city, which is full of hundreds of foundations, non-profit organizations and firm buildings because I was expecting that the city make decisions on the world future should be busy and big city where “political kitchen” should be hot and boiling. Just after I read Robert Kaiser’s book, now I have a little understanding of American political structure, especially in last three decades after 1980, how lobbyist influence indirectly to decisions and change political process.
In my opinion, author write very honest and brave about inside of American political life, specifically politicians’ “mother’s milk”, in other words, source of the money. The thing named as a corruption or bribery in most other countries named as a lobby in the U.S[1]. The author proves that reason of this “legalized bribery” still existing in this country is because both parties have satisfactory for their interest by Schlossberg and Cassidy’s creative lobbying process.
However Obama administration is trying to find more commonsense approach for this legalized but morally wrong relationship, I couldn’t find more information whether they found perfect way or not. Maybe it’s because of my poor language skills. Yet I’m very thankful for the author for informing about lobby groups in the America and their immoral “inner secret.” Although I don’t think that whole lobby groups are bad.
I’m pragmatic person; so I had two summaries after I read this book. First of all in Mongolian political process by legalizing lobby groups in certain level, we can reduce secret briberies so that public can know who support what and how. In Mongolian condition we have to accept industrial and small-middle business lobby groups, not the big financial supporters like the mining, energy or alcohol, cigarette and medicine branches.
Second, recently Mongolia create own lobby group in Washington DC and made an agreement with the U.S. government to get three types of supports. Therefore I think we can practice that lobby group and use it in Mongolian politics. If it’s really possible to influence on decision, which would be useful for small Mongolia, using lobby groups, why can’t we use it. I think it’s possible.
Wednesday, October 12, 2011
Манайд ”гуанзны” улс төр л байна
-Яагаад?
Өмнө нь талбай дээр гараад, ард түмнийг сэтгэл санаагаар дэмжээд, лидер болж харагддаг байсан. Одоо бол асуудал шийдэхийн тулд танхимд суугаад, тодорхой асуудлаар мэргэшээд түүнийхээ шийдэл дээр манлайлаад явах мэргэшсэн улстөрчид хэрэгтэй байна. Одоо манайд тийм манлайлал үзүүлж байгаа улстөрч байна уу. Том лидерүүдийг бол мэдэхгүй, Х.Тэмүүжин гишүүн л илүү дөхөж очих байх. Гэхдээ зөвхөн хуулийн чиглэлээр. Түүн шиг эдийн засгаар, нийгмийн асуудал, боловсролоор мэргэших, тийм мэргэшсэн улс төрчдийн манлайлал, салбарын манлайлагч нар хэрэгтэй байна. Тэр мэргэшсэн улстөрчдийн манлайллыг гаргаж ирэхийн тулд улс төрийн нам л менежмент хийх хэрэгтэй гэдэг юм билээ. Манай намууд болохоор нэг л их мөнгөтэй, гоё залуу оруулж ирээд тавьчихдаг, CV-г нь харахаар бүгд л баруунд төгсөн, мундаг боловсролтой хүмүүс. Тэгсэн хэрнээ тухайн асуудлаараа мэргэшиж чадаагүй. Тэгээд л ах нарынхаа хуучин аргаар мөнгө тараагаад, том том ярилцлага өгч, гоё гоё юм яриад явдаг, шийдэл гаргаж чаддаггүй. Шийдэл харж байгаа хэсэг нь болохоор ийм улс төрийг гайхаж хараад л сууж байгаа шүү дээ.
-Хамгийн наад зах нь “Нэг сонгуулиар нэг л намд ажиллана” гэж байгаа шүү дээ. Гэтэл манайд 2008 оны сонгуулиар нэг хүн хоёр талд ажилласан. Сүүлдээ өөрөө өөртэйгөө өрсөлдөөд байгаа ч юм уу.
-Хэн, “Боролдой”-н Мягмар уу?
-Америкт бий болоод дөнгөж 10 жил болж байгаа зүйлийг Монгол авчирч тулгаад хүлээж авах уу гэдэг бас сонин байна?
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин
Tuesday, October 11, 2011
My advice to Republican Party
One of my friends name is Michell and she says, “GOP is the party my grandparents vote for. I don’t like them because I’m not that old. If I vote for them it would be so boring. But tea party is more interesting to me.” I always hear this kind of words from many blogs, social network pages and even in the bars. So if people still keep this thought in their mind that would affect number of voters of 2012 presidential election and most of the youths might vote for Obama again.
Although, I read some polling result say that 18-25 years old youths seem to vote more for Republicans than Democrats by 52 percent. Critics think that youths, especially white youths who were supporting Obama’s leadership character and image started to doubt about him during this economic crisis and thinking to follow republicans. So in this case if I have to give recommendation to republicans, I would say following advice.
In 2004, 2008 Republicans didn’t pay attention on 18-25 years old youths, millennium generation. Instead they paid more attention on 35-60 years old voters. Therefore I would tell them to write a project of special program for the millennium generation since result of the vote might get similar. First of all, I will tell them “You should come over to the youths and tell them that to refresh the American dream their participation is important. We created American dream once, so we can do that again with you!” To do that we need to fight back with:
Limited federal government
Individual freedom
Personal responsibility
Free markets tax cuts
Who is going to tell this?
Most convenience and good image would be the tea party movement. It’s hard to count that youths will participate for vote if republicans do better organized tea party movement. In addition to that, they can bring their value of the republicans and talk about that to the youths, so that they could take some real votes in 2012 election.
If I were election manager of the Republican Party I would do TV reality show with the Tea Party for millennium generation and choose winner by public vote, which would be interesting. The prize for the winner could be Republican Party’s 2012 advertisement manager. In one hand, this would change some youths’ thoughts about GOP image, which is boring and old. On the other hand, republicans can take some point by showing to many college students that they support young generation in their party. This would be helpful to get votes from millennium generation.
My advice to the Democratic Party
According to the most public opinion polls’ results and 18-25 years old youths’ participation in the politics, it’s clear that they get tired of politics. Politics is something they don’t interest because it seems very different and boring world to them to get involved. In other words, they believe that they live without any political impact.
Therefore Democratic Party has to talk to this generation directly, instead of just telling them or showing them some slogan on the paper, in my opinion. But what exactly they should tell? How to deliver the message?
Due to the 2008 presidential election research, 18-25 years old youths, who are named Millennium generation, voted for Barack Obama. So I think now Obama should meet college students and give a good speech about “Who is change man?” This speech argument would be one of the factors that can influence to the college students. He has to tell them “Future of the America is your future. Therefore to solve your problem, you have to be the change man. That change man is the responsible citizen who participates for his or her community, school, college and county. So we can make a great change together and I’ll ask all the college students to become change man as a president. We have to show that not only the White House can change the U.S, but also every family can change the U.S.” I think Obama needs to talk this argument to the youths.
The reason why telling this to the millennium generation is because they are the most active people who are searching for who they really are, and what they want to do; but they can’t really find the answer because of the present political situation, process and discussions. Most of them need a superman who can change their life. So I think president Obama is right role for that superman.
However we should be careful. Should president give the same speech to the all college students or is it better to change some aspects based on college students’ diversity? In other words, it might be better idea to talk different change men to the different groups such as for African Americans, Hispanics, Asians and the others. Democratic Party also can organize “Change man movement.” Since president Obama first starts to talk about change man idea, youths will define who would be the change men themselves. I think it will also help youths to come, participate and vote for election if Democratic Party can organize this movement. Otherwise it’s not sure that young people will vote for election even though they support Obama.