Амгаланбаатарын
ГАНБААТАР | Оросоогийн ЧУЛУУНБИЛЭГ
Popular Posts
-
"Ерагtу.mn" хэмээх интернат хуудсын таләар уншигч та сонссон байх. Гэхдээ эндүүруузэй, энә бол улс төрийн нам биш. Ердөө л өөрчл...
-
Солонгосын хойгийн геополитик ба Монгол Ким III хэмээх гуч хүрээгүй жаахан залуу дэлхийн сүүлчийн сталинч, гэр бүлийн удирдлагатай “ардчил...
-
Амгаланбаатарын ГАНБААТАР | Оросоогийн ЧУЛУУНБИЛЭГ Юуны өмнө энэхүү бэсрэг ном...
-
Баянхошууны хуучин эцэс хэмээх газарт микробуснаас буугаад тэтгэврийн хоёр хөгшиний гэр хүрэх найман зуу гаруй метр замд нийтдээ гучин зур...
-
Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга О.Чулуунбилэгийг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” булангий...
-
АН-ын ОНХА-ны нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд Улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг. Тэ...
-
2012 он нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн хувьд ч сонгуулийн жил юм. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгогчид уруу...
-
Сүүлийн үед улс төрийн менежментийн ухаанд орон зайн тухай ойлголтыг ихэд чухалд авч үзэх боллоо. Товчхондоо мэргэжлийн улс төрийн менежмент...
-
First of all, I would say that Chevron’s case is really known view of today’s world. Especially for me, writing from Mon...
-
Улс төрийн менежментийн ухаанд орчин үеийн улс төрийн үндсэн технологийг өөрчлөлтийг санал болгох болон шийдэл гаргах гэсэн хо...
Friday, November 2, 2012
Tuesday, October 9, 2012
О.Чулуунбилэг: Засгийн газар бизнесменүүдийг гэнэдүүлэхгүй
| ||||||
Sunday, April 29, 2012
Tuesday, April 3, 2012
Митт Ромнигийн сонгуулийн сурталчилгааны “ухаалаг” тактик
2012 он нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн хувьд ч сонгуулийн жил юм. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгогчид уруу довтлох улс төрчдийн үй олон сурталчилгаа, залхмаар хэрүүл мэтгэлцээний их довтолгоонд энэ жил Монгол, Орос, Франц, Египет, Америк, Венесуэл, Мексик, Хятад, Кени зэрэг арваад орны сонгогчид орж байна.
Даяаршлын үр шимээр улс төрөөс хамааралгүй амьдарч чадах чадвартай иргэд нийгмийн олонхийг бүрдүүлэх болсон энэ цагт сонгогчдод таалагдах сонгуулийн шинэ стратегийг олж хэрэгжүүлэх гэж улс төрчид, тэдний сонгуулийн штабынхан толгойгоо шааж суугаа талаар судлаачид бичих боллоо. Тэгвэл сонгуулийн менежментийн талаар тэргүүлэх технологитой гэгдэг Америкийн улс төрчид ямархуу сонгуулийн стратеги боловсруулсан талаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнигийн кампанит ажлаар жишээ аван товч сонирхуулж байна.
Америкчууд 45 дахь ерөнхийлөгчөөрөө хэнийг сонгох хүсэлтэй байгаа талаар алдарт Галлапийн судалгааны агентлагаас санал асуулга явуулжээ. Тэдний судалгаагаар америкчуудын 46 хувь нь л ерөнхийлөгч Обамаг дэмжинэ гэсэн бол өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Митт Ромниг 50 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Галлапийн судалгаа бол мэргэжлийн хувьд хамгийн нэр хүндтэй судалгаа бөгөөд 1948 онд Харри Трумен дээр алдсаныг эс тооцвол 1936 оноос хойш өнөөг хүртэл Америкийн бүх ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг урьдчилан зөв тооцож ирснээрээ алдартай юм.
Ингэж Митт Ромни амжилттай ажиллаж чадаж байгаагийн үндсэн шалтгаан нь түүний сонгуулийн менежерүүд бүх сонгогчдод таалагдах сурталчилгаа хийх биш Америкийн нийгмийн гол давхраануудад тус бүрт нь чиглэсэн стратегийг сайн хэрэгжүүлж, сонгогчдын хүлээлтийг буй болгож чадсанд ажээ. Менежерүүд нь түүний сонгуулийн стратегийг боловсруулахдаа хоёр нийгмийн давхарга уруу чиглэнэ гэж тооцсон байна.
Эмэгтэй Бүгд найрамдахчуудын “хайрыг татах” стратеги
Өнөөдөр Ромни Обаматай өрсөлдөхийн тулд эхлээд намынхаа сунгаандаа Бүгд найрамдах намынхантайгаа хүч үзэж байна. Бүгд найрамдахчуудын олонхын санал авахын тулд гэртээ байдаг төдийгүй гэр бүлийн үнэт зүйлс болох ариун хайр, олон хүүхэд, шашинлаг байдал, жинхэнэ эр хүн зэргийг түлхүү шалгуураа болгодог гэртээ суудаг эмэгтэйчүүдийн саналыг авахаар төлөвлөж ажилласан гэнэ. Ийм эмэгтэй сонгогчдын 70 хувь нь Митт Ромниг гоё үстэй, гэр бүлдээ үнэнч, халамжтай гэсэн зан чанартай учраас сонгож байгаагаа илэрхийлжээ. Холливудын кинонууд дээр л секс имижтэй гардаг болохоос Америкийн эмэгтэй сонгогчид гэр бүлийн уламжлалт зан харилцаа, шашны итгэл үнэмшил, үнэнч байдлыг хамгийн өндөр хувьтай улс төрийн шалгуур болгож хардаг юм.
Эдийн засгийн чиг баримжаатай сонгогчдод таалагдах стратеги
Социологичдын бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрснөөр Америкийн сонгогчид бол эдийн засгийн чиг баримжаатай сонгогчид юм. Олонх америк сонгогчдын улс төрийг харах эхний өнцөг нь өөрийнх нь эдийн засгийн амьдралд сайнаар болон муугаар нөлөөлж байгаа эсэх дээр л сонголтоо хийдэг. Жорж Вашингтоны их сургуулийн профессор Давид Канторын хийсэн статистик судалгаагаар Америкийн нийт хар арьст сонгогчдын 95 хувь, испани гаралтай сонгогчдын 67 хувь нь Обамагийн төлөө саналаа “дугуйлжээ”. Одоо болж буй их хямралаар ажилгүй болж байгаа америкчуудын олонх нь цагаанууд биш харууд, испаниуд байгаа болохоор тэдэнтэй тулж ажиллах ёстойгоо хашир Ромни сайн мэднэ.
Ромнигийн Обамагийн эсрэг хийсэн дайралтуудын 80 хувь нь ажилгүйдэл нэмэгдсэн, элдэв төрлийн халамж, тэтгэлэг нь эдийн засгийг сулруулахын хэрээр тэд сая саяараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна гэж хүчтэй шүүмжилж байна. Ингэснээр богино хугацаанд нийгмийн дундаж давхаргаас доош ажилчин анги буюу blue collar гэх хөх захтнуудын дэмжлэгийг ихээр аваад байна.
Улс төр үл сонирхогчдыг өөртөө татах стратеги
Коммунизмын дараах дэлхийн эдийн засгийн хямрал нь ардчилсан орнуудын улс төрчдөд шинэ шалгуурыг авчирч байгаа нь энэхүү хямралыг шийдэх менежментийн шийдэл нь юу вэ гэдгийг олон нийтэд санал болгох ёстой гэсэн сонгогчдын тулгалт юм. Харамсалтай нь одоогоор аль ч орны улс төрчид ийм мэргэн шийдлийг гаргаж чадаагүй байгааг нотлох Обамагийн нэр хүндийн уналт төдийгүй Европын холбооны мухардал, Итали, Орос, Грекийн хямрал гээд хангалттай баримтууд бий. Монголын улс төрчдийн хувьд энэ шийдлээ сонгогч бүрт бэлэн мөнгө өгөх муйхар аргаар худалдан авах технологи хэрэглэж байгаа билээ.
Чухам сонгогчдын ийм шалгуур дээр Ромни өөрийгөө асуудлыг шийддэг улс төрч хэмээн сурталчилж байгаа бөгөөд түүнийхээ баримт хэмээн 2002 оны Солт лейкийн өвлийн олимпийг маш амжилттай зохион байгуулж чадсанаа Америкийн сонгогчдод эргэн дурсахыг санал болгосоор байна. Түүний энэ сурталчилгаа улс төрчдийн унхиагүй байдлаас болж улс төрд итгэл алдарсан, сонгуулийн идэвхгүй болсон хэсгийн итгэлийг эргэн олж, сонгуулийн кампанит ажлаа ялалтанд хүргэх стратеги юм. Мэдээж энэ хэсгийнхэн Обамад дургүй болсон бөгөөд нийт сонгогчдын 72 хувь нь Обама change хийж чадахгүй хэмээн Галлапийн судалгаанд хариулсан гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт улс төр сонирхогчдод зориулан нэгэн реклам хийхээр штабын ажилтнууд хэсэг сонгогчдод үзүүлжээ. Реклам эхлэхдээ “Танилц, АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч “ухаалаг ” Митт Ромни” гэсэн үгтэй байсан бөгөөд реклам үзсэн сонгогчдын 20 хувь нь Ромниг өмнө нь Америкийн ерөнхийлөгч байсныг санаж байна гэсэн сонирхолтой хариултыг өгчээ. Сонгуулийн зөв менежментийн сонгодог жишээ биш гэж үү.
О.Чулуунбилэг
Friday, January 27, 2012
С.Батболд боломжийг алдчихсан
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежмэнтээр мэргэшиж буй, Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа.
-Улс төр дэх орон зайн тулааны талаар цувралаар бичиж байгаа хүний хувьд энэ орон зайд хэн давамгайлж байгаа тухай асуултаар яриагаа эхлэх үү?
-Монголын улс төрийн орон зайд хамтарсан Засгийн газар тарах хүртэл С.Баяр гэдэг хүний стратегийн тоглолт явагдаж байсан. Одоогоор дараагийн стратегич нь хэн байхыг мэдэх боломжгүй байна. Бүх талаараа боломж нь байсан боловч Сү.Батболд боломжийг алдчихлаа. Одоо намаа бүрэн бүтэн сонгуульд авч орвол л их юм болсон. С.Баярын үлдээсэн орон зайг нөхөж чадахгүй “жижигдэж” байна. Тэгэхээр хоосон зай улам тэлж энэ орон зайд тоглох гэсэн улстөрчдийн популист хандлага сонгууль хүртэл улам бүр хүчээ авах нь гарцаагүй. Мэдээж сонгуулийн дараа ялсан нам нь дүрмээ зохиогоод стратегээ гаргаад явах ёстой.
Өнөөдрийн хувьд Ардчилсан Нам С.Баярын “Үхлийн тэврэлт”-ээс салж сөрөг хүчний байр суурин дээрээ ирсэн байгаа нь ардчиллын суурь зарчим болсон олонх нь засаглаж цөөнх нь хянах ёстой гэсэн стандарт зарчим дээр ирж байгаа нь иргэдэд л ашигтай. Учир нь, “хамтрахаараа хөгжиж байна”, “бүх зүйл болж байна” гэж хоосон статистик тоо хэлээд зогсч байдгаа больж сөрөг хүчин нь иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт наалдахгүй байгааг парламентын танхимд зохион байгуулалттай илэрхийлэх нь шийдвэр гаргагчдын бодлогод нөлөөлж чадах юм.
-АН-ын салсан нь цаг үеэ олсон уу, эсвэл арай оройтсон уу?
-Улс төрийн менежментэд “Үхлийн тэврэлт” гэдэг ойлголт байдаг. Ардчилсан нам С.Баярын үхлийн тэврэлтээс салах ёстой гэсэн саналыг би энэ намын гишүүний хувьд үргэлж хэлж, бичиж ирсэн. “Үхлийн тэврэлт” нь нэгд, Ардчилсан намыг гишүүд дэмжигчдээс нь салгаж дотор нь сөргөлдүүлэх, хоёрт, МАН-ын алдсаар буй орон зайг нөхөж Монголын тэргүүлэгч нам болж хүчирхэгжих боломжийг алдагдуулж байсан. Одоо салсан болохоор эрт үү, орой юу гэдэг нь тийм ч чухал биш. Салж байгаа нь байх ёстой байр суурин дээрээ ирж буй нь хамгийн чухал.
-С.Батболд яах ёстой байсан гэж. Яг яагаад, ямар боломжийг алдсан гэж?
-С.Баяр гэдэг хүн Н.Энхбаярын ч хийж чадаагүй улс төрийн намуудын хамгийн том нэгдлийг удирдах боломжийг С.Батболдод өгчихөөд явчихсан. С.Батболд зохион байгуулалттай сөрөг хүчингүй, төсвийн асар их мөнгөний нөөцтэй өмнөх ямар ч Ерөнхий сайдад олдоогүй ажил хийх агуу боломжтой Засгийн газрыг удирдаж байгаа атлаа өнөөдөр хийсэн тоймтой нэг ч ажил байхгүй хамаг юмаа тараачихаад сууж байна. Ийм унхиагүй, сул байвал удахгүй намаа тараана биз. Үүнээс нь айсан С.Баяр ахиад л гэнэт гараад ирэхгүй бол МАН тун хүнд байдалд байна.
-Гуравдагч хүчнийхэн орон зайн тоглолтод оролцож чадаж байна уу?
-Харамсалтай нь Монголд бодитой ямар ч улс төрийн том гуравдагч хүчин алга. Зүгээр хэсэг хэсэг жижиг намын удирдагч нарын хувийн тоглолт байна. Хоёр том нам нэгдсэн байхад улс төр хийх, нийгмийн дэмжлэгийг авах боломж байсан. Гэвч тэд хийж чадсангүй. Магадгүй удирдагчид нь хүсээгүй байх.
-Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хүчтэй байх болов уу, ИЗ-НН гуравдагч хүчний орон зайд хүчтэй байх уу?
-Хувь улстөрчийнхөө хувьд Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хүчтэй, үндэсний хэмжээнд дэмжигчидтэй удирдагчид. Энэ сонгуульд төвөггүй УИХ-ын гишүүд болж чадна. Тэр хоёрын намуудын одоогийн баримталж буй стратеги бол нэг нь МАН-аас, нөгөө нь Ардчилсан намаас санал зулгаах. Өөрөөр хэлбэл, эрх баригч хоёр намд итгэлгүй хандаж байгаа 40 хувийг өөртөө татах гэж оролдож буй юм. Гэвч тэдний ярьж буй зүйлүүд сонгогчдын саналыг тийм өндрөөр татаж чадахгүй болов уу. Үүнтэй ч холбоотой сонгуулийн дараа, бага санал авсан тэд нийгмийг элдэв үймээнд уриалан дуудах вий гэдгээс л илүүтэй болгоомжилж байна.
ИЗН-ын хувьд би нэг л саналтай байдаг. Тэд салсан модондоо эргэж иртлээ өөрийнхөө байх ёстой орон зайг ололгүй салж нийлсээр л явах болно. Тэд үзэл бодол нэгтэй, Зориг агсны байгуулсан Ардчилсан Намд эргэн ирж байж л өөрийн үнэт зүйлээ дэлгэрүүлж чадна, хүчирхэг болно.
-“АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хүмүүс гадаад бодлого, эдийн засаг, шашин, миграци гэсэн үндсэн хэдэн сэдэв дээр эргэлддэг. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд ерөөсөө л эдийн засаг буюу тэр дундаа ажилгүйдэл, төсвийн алдагдлын талаар яригдах бололтой. Харин Монголд” гэж нэгэн блогч бичсэн байна билээ. Миний бодлоор Тавантолгойн хувьцаа, Оюутолгой гэсээр л сонгуульд орох нь. Гэр бүл салалт, ажилгүйдэл гээд өөр зүйл ярих боломж байхгүй байгаа бололтой?
-Сонгуулийн менежментийн онолоор ямар ч нам сонгуульд орохын өмнө сонгогчдын дунд том суурь судалгаануудыг хийх ёстой. Тэндээс сонгогчдын хамгийн их тулгамдаж буй асуудлуудын жагсаалтыг гаргаж мөрийн хөтөлбөртөө хэрхэн шийдэх талаар санал боловсруулдаг. Америкчуудын хувьд гадаад бодлого, шашин, миграци, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдал, ажил эрхлэлт гэсэн хэдэн сэдэв хүн бүрт хамааралтай гэж үздэг учраас ямар ч үед бүх нэр дэвшигчид хөндөж байж сонгогчдоосоо санал авахаар уралддаг. Харин эдгээр сэдэв дотроосоо тухайн үед сонгогчдын хамгийн их санаа тавьж буй асуудал дээр төвлөрч маргаан мэтгэлцээн үүсдэг уламжлалтай. Есдүгээр сарын 11-ны халдлагын дараа АНУ-ын нийгмийн гол сэдэв аюулгүй байдал байсан бол 2008 оноос хойш эдийн засгийн бууралт, ажилгүйдэл хамгийн чухал сэдэв болсон. Одоо тэр сэдэв дээр өрсөлдөгчид нь Обамаг хүчтэй шүүмжилж нийгмээс оноо авч чадаж байгаа. Обама ч ажилгүйдлийн эсрэг том хууль батлуулах гээд сенат дээр гацчихсан байгааг уншигчид мэдэж байгаа байх.
Манай УИХ-ын ээлжит сонгуулийн сэдвийн хувьд ч намууд бас судалгаан дээрээ үндэслэж гаргаж ирэх нь тодорхой. Тавантолгой, Оуютолгой, долдугаар сарын 1-ийг хүссэн ч эс хүссэн ч яригдана. Дээрээс нь нэмж шударга ёс, хуулийн хэрэгжилт, намуудын шинэчлэл их яригдах болов уу. Гэр бүл салалт их байгаа нь үнэн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй нь үнэн ч бусад асуудлууд шигээ нийтийг хамарч чадахгүй учраас гол хэсэгт яригдаж чадахгүй л дээ.
-Сонгуулийн хууль батлагдсанаар улс төрийн намуудын стратеги хэрхэн өөрчлөгдөж байна?
-Шинэ хууль улс төрийн намууд, улстөрчдөд маш их халтай хатуу хууль болсон. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх сонирхол байна уу, үгүй юу эсвэл Үндсэн хуулийн Цэц дээр унагаад хуучнаараа явах нь уу гэдэг нь одоохондоо судлаачдад илүү сонирхолтой харагдаж байгаа.
Энэ шинэ хууль үйлчилж эхэлснээр улстөрчид, намуудын сонгуулийн уламжлалт стратегийг бүхэлд нь өөрчлөх шаардлага үүснэ. Урьдын адил бэлэн мөнгө болон бусад зүйл тараадаг, урлаг соёлын үзүүлэх тоглолт зохион байгуулдаг, хувийн хөрөнгөөрөө сонгогчдын саналыг худалдан авдаг нь ямар ч боломжгүй болж нэр дэвших эрхээ хасуулна. Бас дээр нь пропорциональ 28 тойрог байгаа зэргийг харгалзан үзвэл намын бүтэц дээрээ суурилсан стратеги руу орох болов уу. Учир нь, намын үйл ажиллагааг нэр дэвшигчийнх шиг ихээр хориглож хязгаарлаагүй байгаа шүү дээ.
Нөгөө талаар сонгогчдод нэр дэвшигчдийг хянах их боломж, эрхийг нээж өгсөн байгаа. Жишээ нь, нэр дэвшигч чамд мөнгө өгвөл чи түүнийг баримтжуулж Сонгуулийн ерөнхий хороонд өгөөд 10 дахин нугалж авах урамшууллыг суулгаж өгсөн байгаа. Мөн дэмжихгүй нэр дэвшигчийнхээ мөнгө тарааж буй, бусдад блэн мөнгө амлаж буй, санхүүжүүлж буй, урлаг соёлын сурталчилгаа хийж буйг баримтжуулаад нэрийг нь татуулах, гишүүнээс эргүүлэн татах боломж бүрэн байгаа. Тэгэхээр залуучууд маань улстөрчдэд маш их шүүмжлэлтэй ханддаг. Одоо шинэ хуулиар шүүмжлээд зогсохгүй тэднийг таслан зогсоох боломжийг ашиглах хэрэгтэй. Үгүй бол дараагийн дөрвөн жил дахиад шүүмжилсэн хэвээр л байх болно. Үр дүнгүй шүүмжлэл бол зүгээр л коммент шүү дээ.
-Гэхдээ л “сонгогчдын саналыг авах нь чухал уу, саналыг тоолох нь чухал юм уу” гэх асуудал бүрэн шийдэгдсэн болов уу. Энэ хоёрын сүүлийнх дээр нь ач холбогдол өгч байж ялалтад хүрээд байх шиг?
-Ардчилсан улсад мэдээж сонгогчдын саналыг авах нь чухал. Зөв шударга тоолж чаддаг байх нь ардчилсан нийгмийн нэг том дархлаа. Сонгогчид яаж санал өгөх нь чухал биш, түүнийг хэрхэн тоолох нь чухал гэдэг бохир технологи Сталины үед коммунист Орост бий болсон. Коммунизм нурсаны дараа ч ардчилал сул хөгжсөн орнуудад, ялангуяа Орос, Монгол, Төв Азийн улсуудад сайн хөгжсөн. Харин манай сонгуулийн шинэ хууль, санал авах машин зэрэг нь энэ бохир технологийн эсрэг сайн ажиллана байх гэж найдаж байгаа. Ядаж тийм л зорилгоор энэ Сонгуулийн хууль гарсан. Харин хэр хэрэгжүүлэх эсэх дээр залуучууд, иргэд ч хяналт тавьж шаардлага тавихгүй бол улстөрчид бол аль болохоор мөрдөхгүйг л бодно шүү дээ.
-Энэ сонгуульд “мөнгөний амлалт” юу болж зүсээ хувиргах бол?
-Шинэ хуулиараа бол нэр дэвшигчид өөрсдийгөө хорлоё л гэвэл амлалт ярих байх. Тэгээд тэсэхгүй нь амлаад хөөгдөнө л биз дээ /инээв/
-“Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг өдөр хийхгүй байх нь зөв” гэх санаа улстөрчдөд улам дэмжлэг авч байх байна аа?
-Судлаачийн хувьд нэг өдөр хийх нь зөв гэж боддог. Монголын улс төрийн намууд нь хатуу гишүүнчлэлтэй учраас сонгуулийн үед нийгмийн бүх төвшинд улстөрждөг, нийгмийг хуваадаг эмзэг талтай. Сонгууль олон явагдах нь нийгмийг бужигнуулах төдийгүй эдийн засагт ч хохиролтой. Онолын хувьд сонгуулийн өмнө бүх хөрөнгө оруулалт хүлээлтийн байдалд орж царцдаг. Мөн иргэдийн хувьд ч сонгуулийн үеэр улс төрийн намууд нийгэм рүү ихээхэн хэмжээний мөнгө оруулдаг учраас сонгууль бүрийн дараа инфляци өсдөг. Тиймээс нэг өдөр нэг удаа хийх нь зөв гэж бодож байна.
-Би олон хүнээс сонсч байсан. Ийм цөөхөн хүн амтай, энэ сайхан газар нутагтай, баялагтай, боловсролын түвшин өндөртэй улс байж яагаад хөгжихгүй байна аа гэж. Мөн энэ бүхний буруутанг мэдээж улстөрчдөд өгдөг. Үүнтэй санал нийлэх үү?
-Би нэг жишээ хэлье. Америк маягийн социализм хэмээн эх орныхоо татвар төлөгчдөдөө адлуулдаг Аляскаас ирсэн оюутан хичээл дээр зовлонгоо тоочиж байсан юм. Түүнийхээр бол сүүлийн арав гаруй жилд аль ч намаас ямар ч мундаг улстөрч гараад Аляскийн сонгогчдод огт таалагдахаа больсон аж. Байгалийн асар их баялагтай учраас жил бүр ард түмэндээ хишиг түгээдэг түүнийгээ хэрхэн нэмэх талаар улстөрчид нь уралдаж амлаад сонгуульд ялдаг боловч сонгогчид нь үргэлж мөнхийн улстөрчдөө муулаастай. Шалтгаан нь баялагтай ард түмний огцом баяжна гэсэн хүлээлт түүнийг нь гүйцэлдүүлж эс чадах улстөрчдийнх нь бодит байдлын хоорондын зөрүүнээс үүдэлтэй улс төр нийгмийн сэтгэл зүйн хямрал гэгч зүйл ажээ. Энэ хямралыг хэрхэн хурдан даван туулах өөрчлөлтийн менежмент нь аляскчуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж бие дааж хөгжих боломжийг нь дэмжих төдийгүй түгээлтийн улс төрөөс татгалзсан шинэчлэл хийснээр улстөрчдийн нэр хүнд сэргэнэ хэмээн улс төрийн менежментийн мэргэжилтнүүд зөвлөсөн байдаг. Харин өнөөдөр монгол орон хувь хүний эрх чөлөөн дээр суурилсан ардчилсан бүгд найрамдах улсаас байгалийн баялаг эзэмшигч цөөн улс төр эдийн засгийн монополь, олигархиудаар удирдуулсан “нүүрсний бүгд найрамдах улс” руу маш хурдтай шилжиж байна. Гэтэл хүмүүс асуудлыг шийдэх биш харин бүр дампууруулахад оролцож байгаа улстөрчдийг л шүүмжилж байна.
-Аляскаас ирсэн оюутан гэснээс Монголын сонгогчдын боловсрол ямар түвшинд байгаа бол?
-Оросын юмуу, Хятадын сонгогчийн хажууд Монголын сонгогч үнэхээр өндөр мэдлэгтэй, бие даасан, ардчилсан гэдгийг би нүдээрээ харж байсан. Гэхдээ жигд сайн биш, савлагаа ихтэй байгаа нь боловсролын түвшин сайн ч үзэл бодол нь төлөвшөөгүй, бухимдалтай байгааг илтгэдэг. Ерөнхийд нь бол дундаж түвшинд гэж үнэлж болно. Харин залуучуудын хувьд хэрийн нэр дэвшигчээс илүүтэй мэдлэгтэй болчихсон. Тэгээд тэдний шалгуурт нийцэхгүй болохоор шоолоод суугаад байдаг. Үнэндээ шүүмжлэх шоолох нь нэг хэрэг. Тийм муу нэр дэвшигчийг иргэдийг удирдах эрх олгохгүй байхын тулд тэмцэх нь илүү чухал юм.
-Муусайн юмнуудыг хэрэлдэж байгааг нь харж сууснаас солонгос сериалаа үзэж байсан нь дээр гэж үзэх хэсэг ч олон байна.
-Олон шалтгаан байгаа гэж хардаг. Ерөөсөө ардчилсан орнуудад сонгогчдын санал өгөх хувь байнга буурсаар ирсэн. Учир нь, даяаршил, эдийн засгийн либералчилал нь заавал төрөөс хамааралгүйгээр амьдрах боломжийг буй болгож байна. Ингэснээр нам улс төрийг сонирхдог, ач холбогдол өгдөг, цаг гаргадаг хэсэг багассаар байна. Дотоод шалтгаан гэвэл өнөөдөр манай улс төр, улстөрчид сонгогчдын өмнө тулгамдаж буй асуудлуудад шийдэл гаргаж зөв менежмент хийж чадахгүй болохоор хүмүүс хэн байсан ч ямар ялгаагүй гэсэн байдлаар хандаж байна. Үүнээс гарах хамгийн зөв зам бол улс төрийн намын шинэчлэл. Шинэчлэлийн хүрээнд бүтцийн, хүний нөөцийн, санхүүжилтийн гээд гурван том шинэчлэлийг хийх хэрэгтэй.
-Засгийн газрын сайдуудын томилгоог улстөр судлаач хүний хувьд юу гэж харж байна даа?
-МАН 45 суудалтай олонхийг бүрдүүлж буй улс төрийн хүчний хувьд Засгийн газраа УИХ-аар батлуулаад шууд ажилдаа орох байх. Тэр нь ч иргэдийн амьдралд тулгарч буй үнийн өсөлт, банкны зээлийн хомсдол, инфляцийн нэмэгдэл гээд олон асуудлыг шийдэхэд нэхэж шаардаж ажиллуулах Засгийн газартай байх гэдэг утгаараа маш чухал.
Гэхдээ сайдуудын томилгоог харж байхад “Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах хэрэгтэй байж дээ” гэсэн бодол төрсөн. Ихэнх нь тухайн салбартаа нарийн мэргэшээгүй, эсвэл эзэмшсэн боловсрол нь социализмийн үеийн хоцрогдсон, салбар сургуулиа ч төгсөж чадаагүй хаячихсан нөхдүүд тэр салбараа удирдана гэхээр санаанд буухгүй байгаа. Гэхдээ судлаачдын хувьд хамгийн сонирхолтой томилгоо бол Тэргүүн шадар сайдад очиж буй МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх.
Сонгууль болохын өмнөхөн удирдаж буй намаа орхиод эрх дарх багатай билэгдлийн шахуу Тэргүүн шадар сайдын суудалд очих шалтгаан юу байв гэдэг нь маш сонирхолтой байна. Гэхдээ нэг л зүйл ойлгомжтой байгаа нь намынхаа ялах эсэхийг толгойгоороо хариуцна гэж байсан энэ улстөрч хариуцлагаас зугтсанаар нэгдүгээр эгнээний улстөрч болох дахин боломжгүй болж байгаа юм. Ядаж л сонгогчдын зүгээс хүлээн зөвшөөрөгдөхгүй болж байна.
-“Нэгдүгээр эгнээний улстөрч болох боломжгүй болж байна” гэдгээ тодруулаач. У.Хүрэлсүх харин ч өөрөө хүсээд хийж буй алхам нь юм биш үү?
-МАН-ын генсек У.Хүрэлсүх 2012 оны сонгуульд намаа ялалтад хүргэвэл УИХ-ын дарга болохоос эхлээд дуртай албан тушаалдаа очих, бүх томилгоог гардах, яваандаа намын дарга болох боломж байна. Энэ бол түүнийг Монголын хамгийн нөлөө бүхий улстөрчдийн эгнээнд аваачих боломж. Харин одоо генсекийн албан тушаалаа өгөөд нэг сайдын алба уруу очиж байвал энэ боломж үгүй болно. Хэчнээн мундаг далдаас удирддаг байсан ч гэсэн нүүрний эгнээнд байгаа ялагч л бүгдийг авдаг улс төрийн бичигдээгүй хуультайг бид бүгд мэднэ шүү дээ
-МАХН гэх нэрээ МАН-д алдсаныхаа дараа энэ шийдвэрээс болж манай нам сонгуульд ялагдвал би улс төрийн хариуцлага хүлээнэ гэж байсан билүү, У.Хүрэлсүх чинь?
-У.Хүрэлсүх “удирдагч хүн бие сайтай байх ёстой гээд спортоор хичээллэдэг” гэж телевизийн нэвтрүүлгээр ярьсан тухай твиттерчид ярьж байсан. Удирдагч хүн хамгийн гол нь тархи сайтай байх ёстой. Түүний тархинаас гарах үг, үйлдэл бүхэн олон нийтийн, иргэдийн хувь заяанд нөлөөлдөг, шийдвэртэй холбоотой болохоор тэр. Түүний энэ үгийг бүгд л мэддэг, хэвлэлүүд ч хөндөөд эхэлсэн байна билээ. Ярьснаас буцталаа шийдвэр гаргаж буйн цаад шалтгаан нь өөрөөс нь шалтгаалаагүй ч байж бас болно. Цаг хугацаа бүгдийг харуулах биз дээ.
-У.Хүрэлсүхийн оронд хэн генсек хийх бол. Ер нь ямар хүн?

-Мэдэхгүй ээ /инээв/. Би энэ талаар бол жирийн л нэг иргэний хэмжээндээ мэдээлэлтэй шүү дээ. Яах вэ, сонгуульд МАН-ын дэмжлэг сул байгаа, дотоодын фракцуудын зөрчил нэмэгдэж байгаа үед С.Баяр шиг л хүн тэдэнд хэрэгтэй байгаа нь бол тодорхой.
Б.ЭНХМАНДАХ
Friday, January 13, 2012
Солонгосын хойгийн геополитик ба Монгол
Солонгосын хойгийн геополитик ба Монгол
Ким III хэмээх гуч хүрээгүй жаахан залуу дэлхийн сүүлчийн сталинч, гэр бүлийн удирдлагатай “ардчилсан” социалист улсыг толгойлох болсон нь бүс нутгийн оны “онцлох” үйл явдал боллоо. Зүүн хойд Ази нь дэлхийн хүйтэн дайны харилцаа бүхий сүүлчийн бүс нутаг төдийгүй гол хөндүүр газар нь Хойд Солонгос учраас онцлохоос өөр аргагүй юм. Энэ бүс нутагт Монгол улс ч бас хамаарах тул болж буй үйл явдал бидний хувь заяанд ч эерэг сөрөг ямар нэг байдлаар нөлөөлөх нь мэдээж. Тиймээс Зүүн хойд Азийн геополитикийн тоглолтод Монгол шиг жижиг улс том үүрэгтэй оролцохгүй боловч өрнөлийг нь зөв ойлгож, өөрийн хэмжээнд идэвхи гаргаж гэмээнэ үндэсний эрх ашгаа хамгаалж чадах юм.
ХХ зуун Зүүн Хойд Азийн бүс нутагт үлдээсэн өвөөс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Өнөө болтол маргаантай байгаа нутгуудыг дайруулан шугам татаад үзвэл их л сонин дүр зураг гарч ирнэ. Хоккайдо болон Курилын арлууд, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлууд эцэст нь Тайванийн арлыг дайруулан хагас дугуй хэлбэрийг зурж болно. Энэ санааг анх сэдэгчийн нэг буюу идэвхтэй дэмжигч нь Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтан О.Машбат байв. Тэр үүнийг үл хувирах газар зүйн хүчин зүйл учраас энд их гүрнүүдийн зөрчил үргэлж байна гэжээ. Энэ хагас дугуйд сүүлчийн зуун жил их гүрнүүд нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэж ирсэн бөгөөд энэ тэмцэл өнөө ч ач холбогдлоо алдаагүйгээр барахгүй идэвхжих шинжтэй болж ирлээ. Хагас дугуйд хэн ноёрхоно, тэр Rimlаndэд ноёрхох илүү боломжтой. Энэ нь Rimlаnd-ийг байнга хянаж байх төдийгүй түүнийг тойруулан бүслэх БҮСЛҮҮР юм.
Солонгосын хойг нь геостратегийн хувьд далайгаас Евро-Азийн эх газар уруу нэвтрэх гудам хэлбэрийн байрлалтай учир өрнөдийн геополитикчид Rimland буюу эх газрын эрэг хэмээн онцгой ач холбогдол өгдөг. АНУ-ын геполитикч Н.Спикмен “Хэн Rimlаndэд давамгайлж чадна, тэр дэлхийн хувь заяаг атгана” хэмээсэн онол дэвшүүлсэн. Харин япончууд “Хятадыг эзлэн авахаас юуны өмнө Манжуур-Монголыг эзлэн авах хэрэгтэй, дэлхийг эзлэн авах гэвээс юуны өмнө Хятадыг эзлэн авах хэрэгтэй гэсэн төдийгүй “Манжуур Монголын талаарх идэвхтэй бодлого”, “Эх газрын бодлого ба Манжуур Монголын төмөр зам” гэсэн дэд гарчгууд бүхий меморандумыг гаргаж байлаа. Харин Манжуурыг эзлэхийн тулд Солонгосын хойгоор нэвтрэх хэрэгтэй билээ. Эдгээр үзэл баримтлалын дагуу Дэлхийн II дайны Японы түрэмгийлэл, дайны дараах АНУ-ын Зүүн Хойд Азид цөмийн зэвсэг бүхий цэргийн баазаа байрлуулсан, Япон, Өмнөд Солонгосын хурдтай хөгжил тодорхойлогдоно. Цаашдаа ч барууныхны Евро-Азид хяналтаа тогтоох, эдийн засаг, эрчим хүч, байгалийн баялгийн асар их нөөц уруу нэвтрэх сонирхол хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Дэлхийн II дайны төгсгөлөөр Ялтын гэрээгээр ялагч гүрнүүд ашиг сонирхлын бүсээ тохироход хамгийн том олзыг Иосиф Сталин авч чаджээ. Тэрээр Дорнод Европод нөлөөгөө тогтоохоос гадна гол сонирхол нь Ази тив байлаа. Учир нь, жолоодогчийн төлөвлөж байсан дэлхийн хувьсгалын төв ЗХУ-аас Хятадаар дамжин Солонгос, Япон, Латин Америк хүрэх тухай түүний хувьсгалт романтизм нь үнэн хэрэг дээрээ дараагийн дэлхийн III дайны тухай, мөн өөрийн гол өрсөлдөгч АНУ-ыг унагах алсын стратеги бүхий агуу төлөвлөгөө байв.
Тийм ч учраас Гадаад Монголын статус-квогийн талаар дэлхийн их гүрнүүдийн төлөөлөгчидтэй уулзахдаа "стратегийн үүднээс авч үзэхэд аль нэг цэрэгжсэн их гүрэн Гадаад Монголоос ЗХУ-ыг довтолж Сибирийн төмөр замыг таслах юм бол ЗХУ өнгөрөх нь тэр " гэж хэлээд Япон, Хятад аль аль нь Монголыг эзлэх хүчгүй учир эл санаагаа АНУ-тай холбон тайлбарласан байна. Дэлхийн хувьсгалыг ялуулахын тулд Японы Квантуны армийг бут цохих нэрийн доор АНУ-аас өрсөн Хятадаар дамжин Азид аль болох гүн нэвтэрч тэнд аль болох олон буфер социалист БНУ-уудыг байгуулах хэрэгтэй гэж үзэж байв.
Чухам энэ сонирхлын хүрээнд Сталин Нармай Монголоос БНМАУ, Солонгосын хойгоос БНАСАУ гэсэн хоёр буферийг бий болгосон бөгөөд эдгээрийн үүрэг нь Евро-Азиас Өрнөдийн эсрэг тулсан тэнхлэгийн хүрээнд Япон, Тайванийн хоолой, Солонгосын хойгтой эсрэгцсэн түшиц газрын үүргийг давхар үүрэх болжээ.
1950-1953 оны Солонгосын дайны үед БНМАУ нь НҮБ-д гишүүнээр элсэхээр идэвхтэй хөөцөлдөж байлаа. Хачирхалтай нь НҮБ-д элсэх гурав дахь өргөдөл гаргахдаа Солонгосын дайнд оролцож буй НҮБ-ын цэргийг гарахыг шаардаж, Хойд Солонгосоос өмнөд уруу хийсэн цэргийн интервенцийг Солонгосын ард түмний баатарлаг тэмцэл хэмээн нэрлэж байжээ. Тэр ч бүү хэл монголчууд Хойд Солонгост төрийн өндөр албаны хүнээ айлчлуулж, 18.476.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний зүйлс, хувцас хунар, 43.900 агт морь, 173.000 бог мал бэлэг болгон өгсөн төдийгүй солонгос хүүхдүүдийг нутагтаа авчирч өсгөж байсан юм. 1953 онд Солонгосын цэргийн 288 хүнийг Монголын одон медалиар шагнасны дотор Сүхбаатарын одонгоор 16 хүнийг шагнажээ. Мөн зарим эх сурвалжийн мэдээнд итгэх юм бол ЗХУ‑аас Умард Солонгост нийлүүлсэнг танк, нисэг онгоц, их буунуудыг Монгол мэргэжилтэн ажиллуулж байсан тухай ч бичсэн байх юм.
Ийнхүү өнөөгийн Солонгосын хойгийн хуваагдал хийгээд, хурцадмал харилцаа нь хүйтэн дайны өв төдийгүй АНУ, Хятад, Япон, Орос гэх их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс үүссэн “статускво” юм. Тиймээс Умард Солонгосыг сая гаруй цэрэгтэй, цөмийн хошуутай болохоор АНУ, Өмнөд Солонгос довтлохгүй байгаа юм биш. Харин Хятад, Оросын эрх ашиг хөндөгдөж том дайн гарч болох учраас л энэ ядуу, жижиг, солиотой дэгдэм одоог хүртэл оршин тогтнож байна. Товчхондоо, монголчууд шиг их гүрнүүдийн хүчний тэнцвэр дээр л аюулгүй байдал, статусаа хангаж байдаг ажээ.
Ким III-ын шинэ династи бүс нутагт юуг өөрчлөх вэ
Бодитоор харвал юуг ч өөрчлөхгүй. Учир нь, Солонгосын коммунизм бол гэр бүлийн хамтын удирдлагатай коммунизм бөгөөд дарангуйлагч үхлээ гэхэд гэр бүлийн бусад гишүүн засаглалд хангалттай хүчтэй байсаар байдаг. Мөн Кимүүд үеэс үед дамжин өөрийн засаглалыг хүүдээ аажмаар системтэйгээр шилжүүлдэг уламжлалтай. Өнөөдөр олон судлаач, улстөрчдийн найдаж байгаа шиг залуу, баруунд боловсрол эзэмшсэн гэх Ким III гэнэт улс орноо өөрчлөхөөр шийдлээ гэхэд бусад нь түүнийг дор нь өөрчилж дараагийн гэр бүлийн гишүүнийг сонгох чадвартай бүтэц юм. Ким Чин Ирийг амьд байхад түүний ууган хүү Ким Чен Нам бэлтгэгдэж байсан боловч барууны чөлөөт амьдрал, соёлыг шүтсэн хэргээр 2001 хөөгдөж Макаод амьдрах болсон түүхтэй. Тэр ч бүү хэл түүнийг хөнөөх төлөвлөгөөг эцэг нь боловсруулсан байсан боловч гадаадад нэр хүнд нь унахаас сэрэмжлэн больсон гэдэг.
Олонх мэргэжилтэн, дипломатчдын хүлээн зөвшөөрч байгаагаар өнөөдөр залуу удирдагч Ким Чен Ун өөрийн засаглалаа бэхжүүлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй тул бүс нутгийн хэмжээний дайн дэгдээхгүй. Хойд Солонгосын 27 сая иргэнийг 600.000 орчим цэрэг улс төр, бизнесийн элитүүд удирддаг тул Ким III эхний ажил нь тэдэнтэй ойлголцох явдал юм. Энэ улс төр, цэрэг, эдийн засгийн олигархи бүтэц нь төрийн хахууль дээр өөрийн суурийг олж авдаг бөгөөд иргэдийгээ бодвол гар утас, интернэт, чөлөөт радиогоор хангагдсан байна.
Ким III энэ ажлаа аль хэдийнэ эхэлсэн бөгөөд хуурай замын цэрэг, армийн гол хүчинд өөртөө үнэнч офицерүүдийг томилж эхэлсэн байна. Харин усан флот, агаарын хүчний хувьд сэлгээ их хийгээгүй нь боловсон хүчний хомсдол, эх газрын армийг бодвол харьцангуй хүч султайг тооцсон гэж “Дипломат” сэтгүүлд бичжээ.
Харин иргэдийн хувьд ямар нэгэн бослого хөдөлгөөн өрнүүлэх бараг боломжгүй гэнэ. Учир нь зохион байгуулалттай хүчин байхгүйн дээр хүний эрх, эрх чөлөө, ардчиллын тухай системтэй ойлголт байхгүй тул ямар нэгэн “хувьсгал”-ын тухай яриа одоохондоо бодит байдал биш хүсэл мөрөөдөл төдий юм.
Гадаад орчин нөхцөлийн хувьд Умард Солонгосын гол түшиц болсон Хятад улсын уламжлалт бодлого үргэлжилж тэднийг АНУ болон холбоотнуудынх нь эсрэг бамбай бүс болгох сонирхолтой хэвээрээ байгаа болохоор Ким III-ыг ч эцэг шиг нь дэмжих бололтой.
Зүүн Хойд Азийн хэлэлцээрт оролцогч улсуудын нийтлэг сонирхол Солонгосын хойгт дайн, үймээн самууныг хүсэхгүй байгаа нь Умард Солонгосын талаарх өөдрөг төсөөлөл бий болоход хүргэж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн дайн, Умардын дотор засгийн эрхийн төлөө тэмцэл, хувсгал гарлаа гэхэд Япон, АНУ цөмийн аюулаас, Өмнөд Солонгос дүрвэгчид, эмх замбараагүй байдлаас, Хятад улс хилийн дагуух солонгос гаралтай иргэдийн үймээн, дүрвэгсдээс илүү болгоомжилж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг дагаж үүсэх дэлхийн эдийн засгийн хямралыг хүсэхгүй байна.
Өнөөдөр Умард Солонгосийн иргэд дарамт шахалттай ч гэсэн жам ёсоор капиталист харилцаанд шилжиж байна. Ялангуяа Хятадтай залгаа дүүргүүдээр хар захууд олноороо ажиллаж эхэлсэн бөгөөд манай 1990-ээд оных шиг ганзагын наймаачид нууцаар бараа зөөдөг ажээ. Ингэж хөлжсөн наймаачид төрийн албан тушаалтнуудыг хахуульдах замаар алт, мөнгөний уурхайн эзэд болон хувирч байна.
Хойд Солонгосын дүрвэгчийн гэрчилж буйгаар “Бөөний худалдаа эрхэлж, зах дээр наймаа хийхээс гадна гэр бүлээрээ гутал, унадаг дугуйны хаймер үйлдвэрлэж байна. Бас хувийн үсчний газар, эмийн сан, иллэг хийдэг газрууд бий. Албан ёсны бус ч хувийн шатахуун түгээгүүрүүд бас байдаг. Хүмүүс Хятадаас нууцаар шатахуун оруулж ирээд гэрт байрлуулсан торхноосоо бусаддаа зардаг учраас албан ёсны бус гээд байгаа юм. Мөн хувиараа барилга барьдаг, ачаа тээвэрлэдэг хүмүүс бий” ажээ.
Эдгээр өөрчлөлт нь яваандаа Хойд Солонгосыг Хятад маягийн улс төр, эдийн засгийн хоёр системтэй улс болгон өөрчлөх боломжтойг харуулж буй бөгөөд барууны боловсролтой гэгдэх Ким III-ын хувьд хийж чадах түүхэн гавъяа нь энэ ч байж болох. Эхний ээлжинд Хятадтай хиллэдэг дүүргүүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хамтарсан уул уурхайн, үйлдвэрлэлүүд хөгжүүлэх гэсэн төлөвлөгөөнөөс эхэлж болох юм.
Монголчуудын хувьд Умард Солонгостой харьцангуй боломжийн харилцаагаа ашиглаад боомтуудад хөрөнгө оруулалт хийн газар худалдаж авбал бусад улстай Умард Солонгосын бүтээгдэхүүнийг худалдаалах, яваандаа өөрийн болон Сибирийн их баялгийг далайгаар зөөх шинэ хонгилыг үүсгэж болох юм. Хэдийгээр бүтэх хүртлээ түмэн бэрхшээл тохиолдох боловч бүтээж чадвал бидэнд гадаад далайтай холбогдох хамгийн чухал геоэдийн засгийн гарц байх болно. Харин гэр бүлийн засаглалын хувьд цааш тогтвортой үргэлжилж ахиад хэдэн жилийг үдэж Зүүн Хойд Азийн бүс нутгийн хэлэлцээрт эргэн нэгдэх, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах зэрэг бусад оронтой тоглох гол хөзөр нь байсаар байх болов уу.

Солонгосын хойгийн геостраги

Сөрөг төсөөлөл

Өөдрөг төсөөлөл

Wednesday, December 14, 2011
МАН, АН-ын сонгуулийн кампанийн “мессеж”-ийг шинжихүй

Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсад маань сонгуулийн мөчлөг бүхий шинэ он гарах гэж байна. Хэдийгээр юм бүхэн улс төртэй холбогдох боломжгүй бөгөөд огтхон ч шаардлагагүй боловч ардчилсан улсад онц байдал, дайны цагаас бусад үед иргэн бүрт хамааралтай хамгийн том кампанит ажил бол төрийн эрх барих байгууллагад өөрийн төлөөлөгчөө сонгох сонголтонд оролцох сонгууль байдаг.
Иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, хяналт хийлгүүлэх, мэдээллээр тэгш хангагдах эрхийг нь эдлүүлэхийн тулд улс төрийн сонгуулийн технологийг олон нийтийн өмнө нээлттэй байлгаж мэдээлдэг төдийгүй тогтмол анализ судалгаануудыг танилцуулж байдаг. Энэ нь сонгуулийн луйвраас сэргийлэх, таслан зогсоох механизм болохын зэрэгцээ сонгуулийн кампанит ажил тунгалаг байхын хэрээр сонгуулийн үр дүнг олон нийт хүлээн зөвшөөрч, ардчилал баталгааждаг гэж үздэг. Харин Монголд намуудын сонгуулийн технологи хэр ойлгомжтой, логиктой байдаг вэ?
Саяхан үндэсний олон нийтийн телевизийн “Та хариулахгүй ч байж болно” гэдэг нэвтрүүлгээр орсон Монголын мундаг PR-чин, “Боролдойн” гэгдэх Мягмар гуай “Сонгуулийн технологи нууц байдаг учир би энд ярихгүй” гэв. Утга нь бол надтай хамтарч ажиллавал би хэлж өгнө, хамтрахгүй бол хэлэхгүй гэсэн далд сурталчилгаа юмуу даа. Нэг талаар “Боролдой” ахын хувьд мэргэжлийн бус хүн, улс төрийн нам төлөөлөхгүй хувь бизнесмен учраас улс төрийн технологийн талаар юу ч гэж өгүүлж болно. Харин нөгөө талаар түүн шиг олон сонгуульд ажилласан (2008 онд бүр хоёр намын удирдлагад нэгэн зэрэг зөвлөсөн) туршлагатай хүний үг Монголын улс төрийн намуудын сонгуулийн технологийн талаарх Орос маягийн ойлголтыг төлөөлж чадах юм.
Гэвч сонгуулийн технологи нь олон нийтийн мэдэх ёсгүй, харин ч тэдний тархийг угаахад зориулсан хэдхэн тооны шийдвэр гаргагчдад л зориулагдсан зүйл гэж бодсоор байх нь маш аюултай. Учир нь ийм бодлын ард л сонгуулийн луйвар, гүжирдлэг, шударга бус байдал, тойргийн наймаа, санал худалдан авалт гээд муу бүхэн нуугдаж орон зайгаа олж авч байдаг. Тиймээс орчин үеийн Монголын залуус бид улс төрийн намуудын сонгуулийн технологид эрүүл шүүмжлэлтэй хандаж байх, байнга ажиглаж хяналт тавих, хоорондоо мэдээлэл солилцох нь эцсийн дүндээ өөрийн сонголтоо дээрэмдүүлэхгүй байх сайн аргуудын нэг юм.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, онлайн нийгмийн сүлжээнүүдээс харж байхад залуус маань жил ирэх бүр идэвхитэй, оролцоотой болж байгаа нь эх оронд маань ардчилал улс төрийн дэглэм гэхээсээ иргэний зан үйл болон төлөвшиж буй сайн жишээнүүдийн нэг гэж би итгэдэг. Тиймээс би ч гэсэн хувьдаа Монголын улс төрийн хоёр том намын хэрэглэж буй сонгуулийн технологийн талаар өөрийн ажиглаж байгаа хэсгээ бичихийг оролдсоор байгаа билээ. Энэ удаа харин гол хоёр намын улс төрийн мессежний талаар ярилцахыг хүссэн юм.
Улс төрийн нам нь сонгогчдод мэдээллээ хүргэж байхын тулд шинэ нөхцөл байдал бүрт тохирсон харилцааны стратеги төлөвлөгөөг боловсруулж байдаг. Сонгуулийн үед ч гэсэн харилцааны стратегээ олон нийтэд хүргэх арга хэрэгслүүдээ харилцааны элемент гэж тусад нь тодорхойлоод ямар мэдээллийн хэрэгслээр хэрхэн яаж хүргэх дээр улс төрийн зөвлөхүүд буюу манайхаар PR-чдыг хөлсөлж ажилуулдаг билээ. Миний сайн мэдэхээр Монголд мэргэшлийн байж чаддаг сайн мэргэжилтнүүд бол А.Ганбаатар, Р.Батсайхан, Д.Болдхуяг нар төдийгүй энэ салбарыг анх үндэслэсэн хүмүүсийн тоонд лав орох байх.
Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, мессеж гаргах, нийгмийн аль хэсэгт хүргэх бодлого тал дээр нам өөрөө ажилладаг бол Монголын намуудын гол алдаа нь бодлого, мессеж зэрэг нь PR-чныхаа уран үгэнд хэт хөтлөгдөөд явдгийн сонгодог жишээ 2008 оны сонгуулийн нэг сая, 1,5 сая төгрөгийн түүх юм.
Хэрвээ бид одоо Орост өрнөж буй улс төрийн идэвхжил, эрх баригч намынх нь явуулж буй үйл ажиллагаа, мессежийг нь харьцуулж харвал С.Баярын бүтээсэн стандарт бус гэгдэх МАНАН нь Оросын Единая Россия намын монгол хуулбар юм гэдгийг төвөггүй мэдэж болно. Манай хоёр том нам хоёулаа эрх баригч хүчин учраас нэг завин дээр хөвж байна. Нөхцөл байдал нь нэг учраас өөр хоорондоо ялгаралтай мессеж стратеги боловсруулж чадахгүй хэрхэн зовж буйг бид ажиглаж байна. Улс төрийн намуудын сонгуулийн мессеж стратеги нь итгэл үнэмшилтэй хэсэг буюу намын гишүүд, асуудал ярьдаг хэсэг буюу нийгмийн олонхи, улс төрждөг хэсэг буюу савалгаатай сонгогчид гэсэн гурван түвшинд боловсрогддог.
Яг өнөөдрийн хувьд улс төрийн гол хоёр нам итгэл үнэлэмшилтэй хэсэг буюу өөрийн дотоод гишүүддээ хандсан улс төрийн мессежүүдийг цацаж байна.Энэ тухай товч ярьцгаая.
МАН, Ардчилсан нам хоёр зэрэгцээд л бүтэн жил Монгол орноо тойрч ард түмнийхээ юу хүсч байгааг “сонсов”. Ард түмэн буюу масс улс төрийн бодлогын талаар ерөнхий шүүмжлэл, санал бодол илэрхийлдэг боловч нарийн тодорхой бодлогыг илэрхийлж чаддаггүй учраас зөвхөн хандлагыг нь мэдрэх зорилгоор л ийм ажлуудыг зохион байгуулдаг гэж үздэг. Тэгэхээр эдгээр “сонсголууд”-ын эцсийн зорилго нь үнэт зүйлс дээрээ нэгдсэн хэсэг буюу намын гишүүдээ л орон нутагт эргэж тойрч, уулзаж идэвхжүүлж буйн нэг хэлбэр билээ. Хэрвээ эргэлзэж байвал эдгээр уулзалтуудын тухай видео мэдээг хараарай. Хөтөлбөр бүр дээр намын гишүүд нь л цуглачихсан бужигнаж байгаа. Энэ нь хатуу гишүүнчлэлтэй намуудын хувьд зөв арга хэмжээ юм.
Гишүүд, дэмжигчдээ сонссоны дараа Ардчилсан Нам “Эдийн Засгийн хувьсгал“ хэмээх мессежийг өөрийн гишүүддээ цацаж ардчилсан хувьсгалын хорин хоёр жилийн ойн байрыг нүсэр тэмдэглэж байна. Иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгох, эдийн засгийн эрх чөлөөний төлөө гэх түлхүүр мессежийг нь үнэхээр үнэлүүштэй. Гэхдээ гол өрсөлдөгч нь бас хөтөлбөртөө эдгээрийг нь хуулаад оруулчихсан тууж яваа нөхцөлд өөрийн ялгарлаа яаж сонгогчдод харуулах вэ гэдэг нь энэ намын даргын цаашдын толгойны өвчин болохоор байна. Түлхүүр мессеж нь ялгарч чадахгүй бол сонгуулийн сурталчилгааны үеэр нөгөө Тавантолгой, Оюутолгойгоо ярих сэдэв дотор сонгогчид нь шингээж мартах болно.
Миний бодлоор судалгааны дүнгээс харж байхад Ардчилсан нам шударга ёс, хуулийн шинэчлэл, иргэний өрсөлдөх чадварын тухайд л цаашид түлхүү ярьж байж ялалтад хүрэх магадлалтай. Учир нь шударга ёс, олигарх, луйвар бол нөгөө намын хамгийн эмзэг тал нь учраас үүнийг яривал илүү ялгаралтай харагдах болно. Үгүй ядаж л нөгөө намтайгаа адилхан нэг уриагаа солих хэрэгтэй. Ихэнх залуучууд маань ажигласан байх, хоёр намын дүрэмд байдаг уриа нь адилхан шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө гэсэн социал демократуудын уриа байдаг. Уул нь Ардчилсан нам бол барууны консерватив нам шүү дээ.
Ардын намынхан ард түмнээ сонсоод үр дүнгээр нь сонгуулийн хөтөлбөр боловсруулж “Хөгжлийн мод” гэж нэрлэж буйгаа сүртэй зарлав. Мөрийн хөтөлбөр нь хэр түвшинд боловсрогдсон талаар манайдаа л толгой цохих системийн шинжээч Д.Ганхуягийн бичсэн “Уруугаа ургасан мод” нийтлэлийг блогоос нь олж уншвал илүү сайн ойлгоно. Түүнийхээр бол “МАН сүүлийн 10 гаруй жил дандаа хөгжлийн онол дэвшүүлдэг боловч биелж байсан нь ганц ч үгүй. Учир нь нэг шинэ дарга гарч ирээд 2-5 “онол” дэвшүүлж, өмнөх онолуудаа мартчихдаг хууч өвчтэй” болоод байгаа ажээ. Гэхдээ л энэ цаг үе нь мессежээ гаргах үе нь мөн тул тэд ийм мессеж бодож олсон нь сайн хэрэг. Энэ бол харьцангуй нээлттэй, зөв хандлагад чиглэж байгаагийн илрэл юм.
МАН-ын мессеж стратегид хоёр төрлийн алдаа бий. Эхнийх нь 2008 оноос хойш Ардилсан намын гаргасан мессежнээс хуулж үр нөлөөг нь гажуудуулдаг арга. 2001 онд “Ард түмнээ сонсох аян”-ыг Ардчилсан намынхан хийснийг 2011 онд МАН давтаж хийсэн бол 2008 онд өрсөлдөгчийнхөө амласан иргэн бүрт хувьцаа өгөх амлалтийг бэлэн мөнгө болгож амласан, орон нутгийн сонгуулиар ч мөн л “Шинэ Улаанбаатар” гэдэг мессежийг нь хуулжээ. Одоо Ардчилсан намын иргэн бүрт санхүүгийн эрх чөлөө олгох мессежийг мөрийн хөтөлбөртөө оруулж зарласнаар зогссонгүй “Нэг Ардчилал”-ын залуусын хийж буйг “Айл бүрт ардчилал” нэрээр хуулан хөтөлбөр боловсруулжээ.
Нөгөө алдаа нь өнгөрсөн бүх түүхийг өмчлөөд зогсохгүй түүнийг гажуудуулдаг ужиг өвчин. Хэд хоногийн өмнө Монголд анхны үндсэн хуулийг баталж монголчууд бүгд найрамдах засаглалд шилжиж дундад зуунаас орчин үеийн орон болж чадсаны том баяр болж өнгөрөв. Энэ том нийгмийн дэвшлийг яалт ч үгүй МАХН хийсэн юм. Түүнийгээ сурталчлах эрх нь ч МАН-ын удирдлагуудад бий. Харамсалтай нь сурталчилгааны мессеж нь удахгүй 100 жилийн ой нь болох тусгаар тогтнолын түүхийг 87 жил болгож өөрсдөдөө наахад чиглэгдэв. Ядаж л 90 жилийн өмнө нам нь тусгаар тогтнолын төлөө байгуулагдаж байсныгаа баахан үгүйсгэв. 1911, 1921, 1990 онууд бүгд тусгаар тогтнолтой холбоотой болохоор улс төрийн намууд тэр тусмаа нэг нам өмчлөх ямар ч боломжгүй юм.
Мөн ардчилал нь нийгмийн ардчилал, либериал ардчилал гэж хоёр байдгаас нийгмийнх нь хамгийн сайн гэх болхи мессеж аман хэлбэрээр явсаар л. Ардчилал гэдэг үгийг өөрсдөдөө наах зорилготой олон мессеж явуулж байгаа нь зөв технологи боловч ардчиллын тухай ойлголтыг гажуудуулах нь хэрээс хэтэрч байна. Тиймээс энэ нийгмийн боловсролтой дундаж давхаргад гологдох “сэлэм эргүүлж морин дэл дээр хийссэн” Чапаев маягийн Зөвлөлт оросын болхи технологио засахгүй бол цаашаа улам бүр мухардалд орж сөрөг хандлагыг өөрийнхөө өмнө бий болгох эрсдэлтэй юм.
За ямартай ч хоёр гол намууд сонгуулийн мессеж стратегээ танилцуулаад эхэлжээ. Дараагийн удаа эдгээр мессежүүдээ илүү бодлогын судалгаа талаас нь боловсруулж нийгэм эдийн засгийн тооцоо, аргачлалыг боловсруулах, шинжлэх ухааны талаас нь тооцохын тулд намын бодлого боловсруулагчид, судлаачдын хийх ажил эхэлж байна. Онолын хувьд тэдний ажлын үр дүн 2012 оны хавар сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөр болж гарах ёстой. Ёстой гэхийн учир нь өмнөх сонгууль шиг эрүүл ухаан, бодлогын судалгааг тархи угаалт уруу чирж одох эрсдэл одоо ч байгаа. Харин Та нар юу гэж бодож байна даа.

МАНАН мессежний стратеги боловсруулж байна

МАН-ын “хөгжлийн мод” ба Ардчилсан намын “Эдийн засгийн хувьсгал” хөтөлбөрүүд
МАН, Ардчилсан нам хоёр зэрэгцээд л бүтэн жил Монгол орноо тойрч ард түмнийхээ юу хүсч байгааг “сонсов”. Ард түмэн буюу масс улс төрийн бодлогын талаар ерөнхий шүүмжлэл, санал бодол илэрхийлдэг боловч нарийн тодорхой бодлогыг илэрхийлж чаддаггүй учраас зөвхөн хандлагыг нь мэдрэх зорилгоор л ийм ажлуудыг зохион байгуулдаг гэж үздэг. Тэгэхээр эдгээр “сонсголууд”-ын эцсийн зорилго нь үнэт зүйлс дээрээ нэгдсэн хэсэг буюу намын гишүүдээ л орон нутагт эргэж тойрч, уулзаж идэвхжүүлж буйн нэг хэлбэр билээ. Хэрвээ эргэлзэж байвал эдгээр уулзалтуудын тухай видео мэдээг хараарай. Хөтөлбөр бүр дээр намын гишүүд нь л цуглачихсан бужигнаж байгаа. Энэ нь хатуу гишүүнчлэлтэй намуудын хувьд зөв арга хэмжээ юм.
“Эдийн засгийн хувьсгал” хэмээх мессеж
Гишүүд, дэмжигчдээ сонссоны дараа Ардчилсан Нам “Эдийн Засгийн хувьсгал“ хэмээх мессежийг өөрийн гишүүддээ цацаж ардчилсан хувьсгалын хорин хоёр жилийн ойн байрыг нүсэр тэмдэглэж байна. Иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгох, эдийн засгийн эрх чөлөөний төлөө гэх түлхүүр мессежийг нь үнэхээр үнэлүүштэй. Гэхдээ гол өрсөлдөгч нь бас хөтөлбөртөө эдгээрийг нь хуулаад оруулчихсан тууж яваа нөхцөлд өөрийн ялгарлаа яаж сонгогчдод харуулах вэ гэдэг нь энэ намын даргын цаашдын толгойны өвчин болохоор байна. Түлхүүр мессеж нь ялгарч чадахгүй бол сонгуулийн сурталчилгааны үеэр нөгөө Тавантолгой, Оюутолгойгоо ярих сэдэв дотор сонгогчид нь шингээж мартах болно.
Миний бодлоор судалгааны дүнгээс харж байхад Ардчилсан нам шударга ёс, хуулийн шинэчлэл, иргэний өрсөлдөх чадварын тухайд л цаашид түлхүү ярьж байж ялалтад хүрэх магадлалтай. Учир нь шударга ёс, олигарх, луйвар бол нөгөө намын хамгийн эмзэг тал нь учраас үүнийг яривал илүү ялгаралтай харагдах болно. Үгүй ядаж л нөгөө намтайгаа адилхан нэг уриагаа солих хэрэгтэй. Ихэнх залуучууд маань ажигласан байх, хоёр намын дүрэмд байдаг уриа нь адилхан шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө гэсэн социал демократуудын уриа байдаг. Уул нь Ардчилсан нам бол барууны консерватив нам шүү дээ.
“Хөгжлийн мод” хэмээх мессеж
Ардын намынхан ард түмнээ сонсоод үр дүнгээр нь сонгуулийн хөтөлбөр боловсруулж “Хөгжлийн мод” гэж нэрлэж буйгаа сүртэй зарлав. Мөрийн хөтөлбөр нь хэр түвшинд боловсрогдсон талаар манайдаа л толгой цохих системийн шинжээч Д.Ганхуягийн бичсэн “Уруугаа ургасан мод” нийтлэлийг блогоос нь олж уншвал илүү сайн ойлгоно. Түүнийхээр бол “МАН сүүлийн 10 гаруй жил дандаа хөгжлийн онол дэвшүүлдэг боловч биелж байсан нь ганц ч үгүй. Учир нь нэг шинэ дарга гарч ирээд 2-5 “онол” дэвшүүлж, өмнөх онолуудаа мартчихдаг хууч өвчтэй” болоод байгаа ажээ. Гэхдээ л энэ цаг үе нь мессежээ гаргах үе нь мөн тул тэд ийм мессеж бодож олсон нь сайн хэрэг. Энэ бол харьцангуй нээлттэй, зөв хандлагад чиглэж байгаагийн илрэл юм.
МАН-ын мессеж стратегид хоёр төрлийн алдаа бий. Эхнийх нь 2008 оноос хойш Ардилсан намын гаргасан мессежнээс хуулж үр нөлөөг нь гажуудуулдаг арга. 2001 онд “Ард түмнээ сонсох аян”-ыг Ардчилсан намынхан хийснийг 2011 онд МАН давтаж хийсэн бол 2008 онд өрсөлдөгчийнхөө амласан иргэн бүрт хувьцаа өгөх амлалтийг бэлэн мөнгө болгож амласан, орон нутгийн сонгуулиар ч мөн л “Шинэ Улаанбаатар” гэдэг мессежийг нь хуулжээ. Одоо Ардчилсан намын иргэн бүрт санхүүгийн эрх чөлөө олгох мессежийг мөрийн хөтөлбөртөө оруулж зарласнаар зогссонгүй “Нэг Ардчилал”-ын залуусын хийж буйг “Айл бүрт ардчилал” нэрээр хуулан хөтөлбөр боловсруулжээ.
Нөгөө алдаа нь өнгөрсөн бүх түүхийг өмчлөөд зогсохгүй түүнийг гажуудуулдаг ужиг өвчин. Хэд хоногийн өмнө Монголд анхны үндсэн хуулийг баталж монголчууд бүгд найрамдах засаглалд шилжиж дундад зуунаас орчин үеийн орон болж чадсаны том баяр болж өнгөрөв. Энэ том нийгмийн дэвшлийг яалт ч үгүй МАХН хийсэн юм. Түүнийгээ сурталчлах эрх нь ч МАН-ын удирдлагуудад бий. Харамсалтай нь сурталчилгааны мессеж нь удахгүй 100 жилийн ой нь болох тусгаар тогтнолын түүхийг 87 жил болгож өөрсдөдөө наахад чиглэгдэв. Ядаж л 90 жилийн өмнө нам нь тусгаар тогтнолын төлөө байгуулагдаж байсныгаа баахан үгүйсгэв. 1911, 1921, 1990 онууд бүгд тусгаар тогтнолтой холбоотой болохоор улс төрийн намууд тэр тусмаа нэг нам өмчлөх ямар ч боломжгүй юм.
Мөн ардчилал нь нийгмийн ардчилал, либериал ардчилал гэж хоёр байдгаас нийгмийнх нь хамгийн сайн гэх болхи мессеж аман хэлбэрээр явсаар л. Ардчилал гэдэг үгийг өөрсдөдөө наах зорилготой олон мессеж явуулж байгаа нь зөв технологи боловч ардчиллын тухай ойлголтыг гажуудуулах нь хэрээс хэтэрч байна. Тиймээс энэ нийгмийн боловсролтой дундаж давхаргад гологдох “сэлэм эргүүлж морин дэл дээр хийссэн” Чапаев маягийн Зөвлөлт оросын болхи технологио засахгүй бол цаашаа улам бүр мухардалд орж сөрөг хандлагыг өөрийнхөө өмнө бий болгох эрсдэлтэй юм.
За ямартай ч хоёр гол намууд сонгуулийн мессеж стратегээ танилцуулаад эхэлжээ. Дараагийн удаа эдгээр мессежүүдээ илүү бодлогын судалгаа талаас нь боловсруулж нийгэм эдийн засгийн тооцоо, аргачлалыг боловсруулах, шинжлэх ухааны талаас нь тооцохын тулд намын бодлого боловсруулагчид, судлаачдын хийх ажил эхэлж байна. Онолын хувьд тэдний ажлын үр дүн 2012 оны хавар сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөр болж гарах ёстой. Ёстой гэхийн учир нь өмнөх сонгууль шиг эрүүл ухаан, бодлогын судалгааг тархи угаалт уруу чирж одох эрсдэл одоо ч байгаа. Харин Та нар юу гэж бодож байна даа.
Subscribe to:
Posts (Atom)